ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 27 хүний биеийн байдал хүндэвтэр байна
2020-05-20

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.020/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

 

Дэлхийн 216 улс оронд COVID-19 халдвар бүртгэгдсэн байна. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий нийтэд 94 мянган хүн халдвар авч, халдварын улмаас  4 мянга гаруй хүн амь насаа алджээ. 

 

Дэлхийн хэмжээнд халдварын тоогоор АНУ, ОХУ, Бразил улс тэргүүлж байна. АНУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 24 мянга гаруй шинэ тохиолдол 930 гаруй нас баралт бүртгэгджээ. Бразил улсад шинэ халдварын хамгийн олон буюу 17408 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. БНСУ-д 32 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Улмаар нийт халдварын тоо 11110 болжээ. Тус улсын зүгээс шөнийн клубын голомтод халдварыг хязгаарлаж чадсан  гэж мэдэгдсэн ч дахин эмнэлгээс голомтод халдвар тархсан байж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн төв лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр нийт 247 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь COVID-19 вирус илрээгүй. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг задалж хэлбэл ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13, Орхон аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ, ажиглах байрны 165, Дорноговь аймгийн Замын-Үүдэд тусгаарлагдсан тав, таналтын зорилгоор цуглуулсан 32 хүний сорьцонд шинжилгээ хийхэд вирус илрээгүй" гэлээ.

 

Монгол Улсад COVID-19 халдварын тохиолдол 140 байна. Үүнээс 26 хүн эдгэрсэн бол 114 хүн эмчлүүлж байна. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 87 хүний биеийн байдал хөнгөн, 27 хүний биеийн байдал хүндэвтэр байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Бороо оруулъя бороог лам нар оруулна гэж юу байхав байгал эхээёээ гуйдаг юм
2020-05-20
Туркменистан гаднаас хүмүүс ороод байгаа ч корона туссан хүн алга гадаадад байгаа монголчууд ариун цэвэр сахь. Маск зүү гадуур хоол битгий ид өөрсдөө хийж ид гадуур битгий яв
2020-05-20
Hurelsuhiin buruugaar iim ym bolj bna.Hurelsuh ih gai bolj bna daa.2020 ond MAH-iig zailuulj,Mongoloo avarya.
2020-05-20
Odoo naaduul zini uhej baij l ene zasgiin gazriingan oilhono.Hurelsuhiin gaigaar olon hun uhne.ene bol unen.
2020-05-20
ervvl mendiin yamnii hvmvvs sai ajillaj baigaa bitgii shvvmjileed bai oorsdoo dor bvrnee hyanalttai bai negendee uram ogch suraachee dandaa sain saihniig bod
2020-05-20
hurdan edgereed garaasai eruul enhiig husei
2020-05-20
zochin:
Gadnaas haldvar oruulahgui.Bid chadna gej tseejee deldeed baisan EM iin salbariinhan yu bolov.Byraa medej charlaj bai gej sanuuliy.
2020-05-20
Солиороод бай. Чам шиг юмнууд лам нар дунд битгий хэл байгаа. Уг нь хэл ам хэрүүл шуугиан хийхгүй байвал энэ хэдэн эмч нарт хэрэгтэй байна
2020-05-20
fdfd:
Нөгөө үрэл яаав? Нөгөө лам нар яав? Корона ихэслээ. Бороо орохгүй байна. Энэ 2 бэрхшээлтэй асуудлыг шийдчих бүрэн увидастай гэж байсан нэр бүхий лам нар амжихгүй нь мэдэгдээд байна шүү.
2020-05-20
Бороо оруулъя бороог лам нар оруулна гэж юу байхав байгал эхээёээ гуйдаг юм
Солиороод бай. Чам шиг юмнууд лам нар дунд битгий хэл байгаа. Уг нь хэл ам хэрүүл шуугиан хийхгүй байвал энэ хэдэн эмч нарт хэрэгтэй байна