Ли Көцян: Хайнанийг чөлөөт худалдааны бүс болгох ажлыг түргэвчлэх шаардлагатай
2020-05-22

Хятадын удирдлагууд Хайнань мужийн нутаг дэвсгэр дээр чөлөөт худалдааны бүс байгуулах ажлыг түргэвчлэхээр төлөвлөсөн гэж Төрийн зөвлөлийн ерөнхий сайд  Ли Көцян мэдэгджээ.

 

"Хайнанийг олон улсын томоохон аялал жуулчлал болон худалдааны бүс болгохын тулд илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай. Аялал жуулчлалын салбарын хөгжлийг тэтгэж, бүс нутгийн аялал жуулчлалын нөөц боломжийг бүрэн нээж, орон нутгийн болон "улаан" аялал жуулчлалыг /shuud.mn: хувьсгалын алдрын түүхэн газруудаар аялах чиглэлийг ийнхүү нэрлэдэг/ хөгжүүлэх хэрэгтэй" хэмээн тэрбээр Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын чуулганы нээлтэн дээр мэдэгдсэн байна.

 

Ерөнхий сайдын өгүүлснээр олон гол зорилтуудын байгаагийн нэг нь Хайнанийг чөлөөт худалдааны бүс болгох төлөвлөгөө гэнэ. Үүний тулд Энэтхэг Хятадын орнуудаас дорнод чиглэл рүү болон буцах чиглэлд, түүнчлэн Орос, Монголоос Төв Хятадаар дамжин Зүүн Өмнөд Азийн орнууд руу чиглэх бараа бүтээгдэхүүний ихээхэн урсгал дайрч өнгөрнө гэж тооцож байгаа Янпу боомт байрлах Хайнаны арлын баруун хэсэг дэх тусгай гаалийн бүсийн хөгжлийг хурдасгах санал гаргажээ. 

 

Энд дуулгахад, Хайнань арал дээр чөлөөт худалдааны туршилтын бүсийг байгуулах болсон талаар 2018 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын дарга Ши Жинпин мэдэгдэж байлаа. Энэ хөтөлбөрийн зорилго нь даяаршил болон олон улсын хөдөлмөрийн хуваарилалтын явцад арлыг татан оролцуулах, бат бэх инновацийн бааз байгуулах явдал хэмээн Ши Жинпин онцолж байсан юм. Хятадын Засгийн газрын төлөвлөгөөний дагуу 2050 он гэхэд энэ бүс нутаг их дээд сургуулиудын хотхон, тэргүүлэгч лабораториуд болон дэлхийн хэмжээний корпорациудын төв байр байрлах тэргүүлэгч эдийн засгийн системтэй олон улсын төв болох аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
enhee:
Manaih shig dalaid gartsgui oron tyanijin ene 2 busiig zuv sn ashilaad zohistai ajillah ym bol impot ekspot olon ulsad bolomjiin hugjih gartsuud bn ! Tyanijin boomtiig ashiglah talaar olon jil yrij ovoo ch heden hun dalimand n bogtsoo tuntiigeed avsan . odoo bl ulsaa bodoj zohistoi ajil yvuulah tsag bolson baimaar ymdaa!!!
2020-05-24
enetkheg khyatadyn khoigiin ornuud gedeg yum , byambasuren,
2020-05-22