Хүүхдийн баярыг гэр гэртээ тэмдэглэнэ
2020-05-26

 

 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор тэмдэглэж өнгөрүүлнэ.

 

ГБХЗХГ-ын Дэд дарга Б.Халиун:

 

-Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр зөвлөмж, мэдээ мэдээллийг хүргэнэ. Халамж асрамжийн төвд байгаа хүүхдүүд бол та бидний хүүхдүүд. Халамж асрамжийн төвийн хүүхдүүдэд бэлэг өгнө. Тавдугаар сарын 30 хүүхдээ сонсох өдөр. Тиймээс энэ жилийн хүүхдийн баяраар эцэг эхчүүд хүүхдүүдээ сонсож, ярилцаасай гэж хүсэж байна. “Аз жаргалын микрофон” нэвтрүүлгийг хийнэ.

 

2020 оны Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг онцлог байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхээр байна. Ковид-19  цар тахлын энэ үед гэр бүлийн бүх гишүүдийн үүрэг хариуцлагыг   нэмэх, гэр бүл дэх хүүхэд, хөгжил хамгааллыг сайжруулах, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчинг нэмэгдүүлэх, дэмжих, тэгш оролцоог хангах хүрээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай”  уриан дор гэр  гэртээ тэмдэглэж өнгөрүүлэх уриалгыг гаргаж байгаа юм.

 

Нийслэлийн ГБХЗХГ-ын дарга Н.Мандуул: 

 

-Урд жилүүдэд Сүхбаатарын талбай дээр нэгдсэн арга хэмжээ зохион байгуулдаг байсан бол энэ жил цар тахлын дэгдэлттэй холбоотой  соёл урлагийн  арга хэмжээ, бусад арга хэмжээ гэсэн хоёр үндсэн хэсгээр тэмдэглэн өнгөрөөнө. Нийслэлийн  Соёл урлагийн газраас долоон  цагийн контентыг бэлтгэж байгаа. Бусад ажил дээр дахиад долоон төрлийн ажлыг төлөвлөж хүүхдийн эрхийн талаар ойлголтуудыг олон нийтийн газар, нийтийн сүлжээнд байршуулах юм. Нийслэлд  байгаа бүх хүүхдийн тоглоомын талбайг стандартад нийцүүлнэ. НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “OK” аппликейшн хийсэн. Нээлтийн арга хэмжээг зохион байгуулна. 

 

Мөн хүүхдийн бэлгэнд  хүүхдэд хортой гурван зүйлийг оруулдаг. Тодруулбал: Чипс, хийжүүлсэн ундаа, чихэр гурав байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэд юуг бэлэглэж болох талаар контентыг бэлтгээд байгаа. 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Гадаадад доншуучилж яваад гацсан баагийнууд нэг иймэрхүү юм бичээд бнаа даа. Бид онлайнаар аятайхан эрсдэлгүй наадна
2020-05-26
Иргэн:
Наадмыг ч гэсэн цуцлах хэрэгтэй
2020-05-26
Гадаадад доншуучилж яваад гацсан баагийнууд нэг иймэрхүү юм бичээд бнаа даа. Бид онлайнаар аятайхан эрсдэлгүй наадна
ganaa:
ugaasaa l gertee baigaa sh de ,garch orohgui ee gertee l bna ,gertee l zunjina shde ,tegeed namarjaad,surguuli orbol orood orohgui bol gertee ubuljuud ,tegeed bas shine jilee hiihgui gertee l baih baihdaa ugaasaa l
2020-05-26
irgen:
yunii chini ene ter bayar yasan olon bayar temdegledeg yum.bolioch darga nariin biznesiig oruulj irsen hugatsaa ni duussan mood ni huuchirsan gadnii hog shaariig bitgii av.bitgii bayar temdegleech gertee shn hool hiij uguud boloon sh dee
2020-05-26
Зочин:
Ийм газар байдаг юм уу.
2020-05-26
Зочин:
Ийм газар байдаг юм уу.
2020-05-26