Албан татварын талаар хуралдана
2012-01-19

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын А зааланд өнөөдөр 11.00 цагаас авто тээврийн албан татвар хураалтын талаар албаны хүмүүс хуралдана. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн дагуу иргэд тээврийн хэрэгслийнхээ албан татварыг жилд нэг удаа зургаадугаар сарын 1-ний дотор багтаанхарьяа сум, дүүргийнхээ Татварын албанд төлөхөөр хуульчлагдсан. Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн жолооч нар Баянзүрх дүүргийн авто вокзал, Баянгол дүүрэг дэх “Хөсөг трейд” ХХК-ийн хашаанд, Сонгинохайрхан дүүргийн “Автобус-2” компанийн хойно байрлаж буй оношлогооны төвд хандаж болно. Энэ жилийн албан татвар, төлбөрийг Улаанбаатарт 2012 оны энэ  сарын 1-нээс тавдугаар сарын 31-нд 08.00-12.00, 13.00-18.00 цагийн хооронд хураах юм. Замыг цагдаагийн газар, нийслэлийн Татварын газар, Улаанбаатар хотын банкны ажилтнууд хамтран зургаадугаар сарын 4-18-нд жолооч нарыг төлбөр, татвараа төлсөн эсэхийг хянах юм байна.
Shuud.mn
Сонин хачин