Лондон: Мөргөлдөөний үеэр цагдаагийнхан бэртжээ
2020-06-08

АНУ-д өнгөт арьстан цагдаагийнхны гарт амиа алдсан хэргээс үүдэлтэйгээр Америк даяар арь өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэл үргэлжилж, улмаар дэлхийн бусад орнуудад ч энэ төрлийн эсэргүүцэл гарсаар байна. 

 

Тухайлбал, өнгөрсөн ням гаригт Британийн Лондон хотноо арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн арга хэмжээ болжээ. Энэ үеэр Лондон хотын цагдаагийнхан 12 хүнийг баривчилсан байна. Тэдний ихэнх нь олон нийтийн эмх журмыг зөрчсөн хэргээр баривчлагдсан гэж Лондонгийн цагдаагийн газар мэдээлснийг ТАСС агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр эсэргүүцлийн жагсаал даамжирч, жагсаалд оролцогчид цагдаагийнхантай мөргөлдсөний улмаас цагдаагийн найман алба хаагч бэртэл гэмтэл авчээ. Үүнээс өмнө, бямба гаригт энэ хотод болсон жагсаал мөн л мөргөлдөөнөөр үргэлжилж, улмаар 14 цагдаа бэртсэн байна. Энэ үеэр 29 хүнийг баривчилжээ.

 

Америкийн араас Брюссель үймэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин