Цахим сургалт эхэллээ
2020-06-08

 

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газраас  цахимаар зохион байгуулж байгаа төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын ангиллын сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн сургалт эхэллээ.

 

Сургалтаар гамшгаас хамгаалах ангиллын сургалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, сургалт, сурталчилгаа зохион байгуулахад анхаарах асуудал, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийн үнэлгээний ач холбогдол зэрэг сэдвээр мэдээлэл өгөх юм.

 

 

Ангиллын сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн түвшинг тогтоох, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, мэдлэг, туршлагаа хуваалцах зорилготой тус сургалт энэ сарын 09-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин