У.Хүрэлсүх бодлого ярьж, С.Эрдэнэ өөрийгөө өмөөрөв
2020-06-08

 

Сонгуулийн сурталчилгааны хоёр дахь долоо хоногтоо орж байна. Энэ удаагийн УИХ-ын 2020 оны сонгуулийн 29 тойрогт нийт 606 нэр дэвшигчийн өрсөлдөж байгаа.

 

Энэ удаагийн сонгуулийн ялалт намын даргын рейтэнгээс шууд хамаарахаар байгаа.  Учир нь коронавирусээс үүдэлтэй хөл хорио, сонгуулийн хуулин дахь хэвлэл мэдээлэл хориглосон хаалт, Үндсэн хуулийн өөрчлөлт мөрдөгдөж эхэлснээр ялсан намын дарга Ерөнхий сайдаар томилогдох заалтууд бүхэлдээ намын даргын удирдах чадвартай хамааралтай болоод байгаа.

 

Тэгвэл өнөөдрийн эрх баригч хийгээд сөрөг хүчний намын дарга нарын өнгийг харья. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн эхний долоо хоногт МАН-ын У.Хүрэлсүх Увс, Баян-Өлгий,  Ховд аймаг, нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар зэрэг дүүрэгт  ажиллажээ. Харин АН-ын дарга С.Эрдэнэ бямба гаригт өөрийн нэр дэвшин өрсөлдөх УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт сонгуулийн сурталчилгааний нээлтээ хийлээ. Энэ нь АН-ын дарга бусад тойргуудад очиж, намын мөрийн хөтөлбөр болон нэр дэвшигчдээ сурталчлан ухуулах намын даргын ажлаа хойш тавьсаар нэг долоо хоногийг алдлаа  гэсэн үг.  Учир нь одоо сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусгавар болоход ердөө хоёрхон долоо хоног үлдсэн. Тиймээс сонгуульд өрсөлдөж байгаа нам эвслийн удирдагч нар цаг хугацаатай уралдан  тойргуудад ажиллаж, сонгогчидтой уулзалт хийгээд явах шаардлагатай.

 

Намын дарга намынхаа рейтэнгийн 50 хувийг үүрч явдаг, ялалт намын даргаас хамаарах, намын дарга нь сонгуулийн дараа бурхан, будаа хоёрын аль нэг болох ирээдүй хүлээж байгаа. Тиймээс л өнгөрсөн долоо хоногт МАН-ын дарга У.Хүрэлсүх ажил, үүргээ ухамсарлан аймаг, нийслэлийн тойргуудаар явж, хийсэн ажил, хийх мөрийн хөтөлбөрөө ухуулан сурталчилсан бол АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн тойргоос цааш хөдөлсөнгүй, ухралттай байлаа.

 

Иргэд сонгогчидтой хийсэн уулзалтаар МАН-ын дарга У.Хүрэлсүх намынхаа мөрийн хөтөлбөр дэх иргэдээ  эрүүл хүнсээр иргэдээ, эрчим хүчээр эх орноо хангах, , газрын тос боловсруулагч орон болох,  дэд бүтцээ шийдэх, харилцаа холбоо, мэдээллийн  технологийг хөгжүүлэх таван бодлогыг онцлон ярьж байна. Тухайлбал, “Манай улс өөрсдөө газрын тостой ч жил бүр нэг тэрбум ам.долларыг гадаад руу гаргадаг. Манай улс нийт шатахууныхаа 98 хувийг гадаадаас авдаг. Хэрэв бид газрын тос үйлдвэрлэгч орон болж чадвал нэг тэрбум ам.доллар Монголд үлдээд зогсохгүй долларын ханш унана, бензиний үнэ бууна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин, шатахууны үнийг 20-30 хувь хямдруулна. Бид үүний дэд бүтцийн ажлаа хийгээд дууссан. Одоо үйлдвэрээ барьж эхэлнэ. 2023 оны сүүл гэхэд газрын тос боловсруулах үйлдвэр маань ашиглалтад орно. Монгол хүн монгол төгрөгөөр монгол бензинээ машиндаа хийнэ” гэдгийг онцолсон байна.

 

Харин АН-ын дарга С.Эрдэнэ тойрогтоо сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийхдээ  өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрх баригчдын хийсэн ажлыг шүүмжилж, цаашлаад  “Бидэнд алдаа оноо байсан. Гэхдээ өнгөрсөн 30 жилийн алдааг өнөөгийн эрх баригч хүчин зөвхөн АН-д наах гэж харлуулж ирсэн. Гэтэл 8 жилд нь АН, 22 жилд нь МАН засаглаж ирсэн. Тэд дангаараа хэмжээгүй эрхтэй засаглаж ирсэн. Бид хариуцлага хүлээхэд бэлэн, бодит үнэнийг ойлгуулах ёстой. 2 удаагийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Эвслийн Засгийн газар байгуулж ажиллаж ирсэн. Цаана нь байгаа 70-80 жилийг МАН хэмжээгүй дангаараа засаглаж ирснийг онцолж хэлье. Алдаанаас зугтаах гэсэнгүй, хэн илүү хариуцлага хүлээж байсан юм, хэн алдаа завхарлыг бий болгосон бэ гэдэг бодит үнэнийг тогтоох ёстой. АН алдаа оноо аль алиныг үүрэх хариуцлагатай улс төрийн хүчин” хэмээн өөрийгөө өмөөрч, хамгаалжээ. АН өрх бүрд өсөлтийг гэсэн уриа дэвшүүлж  байгаа ч “Өнөөдөр эдийн засаг хүнд байгаа ч бид Монгол өрхөд өсөлтийг, хөгжлийг хүргэх, мөрийн хөтөлбөрөө өргөн барьж байна. Үзэл баримтлалынхаа үндсэн тулгуур болсон таван тулгуурт хөгжлийн бодлогоо өргөн барьж байна. Монгол төрийн гол цөмд Монгол өрх, Монгол хүн байх ёстой гэж үзэж, Монгол өрхийн хөгжлийг дэмжиж, тэдэндээ хөдөлмөрлөх, үйлдвэрлэл эрхлэх боломжийг олгосноороо хөгжлийн суурийг тавьж чадна”  гэснээс үүнд хэрхэн хүрэх бодлого, шийдэл бүрхэг байна.

 

Үүнээс харахад МАН-ын дарга У.Хүрэлсүх орон нутаг, нийслэлд сонгогчидтой хийсэн уулзалтаараа намын бодлого, мөрийн хөтөлбөрөө ухуулсан бол С.Эрдэнэ тойрогтоо  сонгуулийн нээлтээ хийхдээ өнгөрсөн дөрвөн жилийг, ардчиллын 30 жилтэй хамруулан эрх баригчдад руу чиглэсэн шүүмжлэлээ давтаж,   өөрийгөө өмөөрсөн дүр зураг ажиглагдаж байна.

 

Ямартай ч  сонгуулийн дараагаар МАН,  АН-ын аль нь олонхи болохоос У.Хүрэлсүх, С.Эрдэнэ хоёрын нэгэн нь Ерөнхий сайдаар томилогдож, нөгөө намын даргын албан тушаалаасаа огцрох хувь тавилангийн дэнс хүлээж байгаа.

Н.Энхбат

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Hurelsukh yarikh yumgui mundag tosluudiig hudulguj ehelsen.manang ganhuulj baigaa gedeg.
2020-06-09
зочин:
Том төслүүд хөдөлж эхэлсэн Хүрэлсүх гүйцээж чадна,,, Аймшигт МАфи-г ганхуулж эхэлсэн Хүрэлсүх л дарж магадгүй,,, МАН-аас өөр сонголт хийвэл өөрсдийгөө л хорлоно гэсэн үг шүү,,,,,ядаж хүүхдийн зуун мянган, төгрөг, цалинтай ээжийн мөнгө чинь 7 сараас шууд зогсоно сайн бод,,,,,,,,,,,
2020-06-09
Эрдэнэ вантан:
Эрдэнэ бол намын дарга ч хийж чадахгүй бна.нэр дэвшигчдээсээ 100 сая аваад бсан.дандаа өөрийгөө суртчилсан.нэр дэвшигчдийнх танилцуулга гэж хүний урманд юу ч ирсэнгүй.арай шүү.харин эрдэнэ өөрийнхөө тухай киног 5-н ангитаар хийж бүх тв-ээр цацлаа.намын дарга хүн өдийд бүх аймагтаа очсон бх ёстой.гэтэл эрдэнэ хаана очиж хэнтэй уулзаж нэр дэвшигчээ танилцуулж хөтөлбөр бодлого ярив???энэ хүн ан-н дарга хийж чадахгүй ээ
2020-06-09
irgen:
МАНы сайт байна оо
2020-06-08
Kenchbish:
Энэ хоёрын хэн нь ч ерөнхий сайд болохгүй байх магадлал зөвхөн сонгогч танаас л хамаарна даа
2020-06-08
Ходоодны сонгогч ийм нөхдүүд монголыг сүйрүүлж байна даа
2020-06-08
Иргэн:
Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн танилцуулга, хөтөлбөрийг өөрийн сайтад тавиад онлайнаар сурталчилгаа хийгээд санал өгөхөд болох байлаа. Вирус тарвал хэн хариуцлага хүлээх вэ?
2020-06-08
Ерөнхий Сайд ЭРДЭНЭ гээд мундаг байгаа биз.Монгол улсыг хөгжүүлнэ гээд занхайна даа.Сайхаан сайхан.
2020-06-08
Баг байхад Батаар яах билээ.
2020-06-08
Hurelsuhiin bodlogo gej yu bhav dee chaavaas. Yamar ch biznesgui hun uchnuun terbum tugrugiin hadgalamjtai yaaj olson eh uusveree eroosoo tailbarladaggui. Tegsen mortoloo shudarga yos yariad l yavah ... ichij uhmeer
2020-06-08
Хэ хэ:
Эрдэнэ тойргоор явбал сөрөг сурталчилгаа болно. Кккккк ирээд хэрэггүй шүү Эрдэнэ гуай! Тэгээд ч АН ын нөхдүүд Эрдэнэ 2020 оны сонгуулийг шоронд орохгүй гэдэг дээр ах намтай тохиролцсоныг олж мэдсэн.
2020-06-08
Хоёулаа хэрэггүй:
Үрэлсүх Эрдэнэ хоёр энэ нийгмийг өнгөрсөн 30 жилд сүйрүүлсэн хүмүүсийн тоонд орно. Энэ хоёр Монголыг минь мөхөөж сөнөөж байгаа хүмүүс. Сонгууль болгоноор худлаа ярина. Цаанаа яг адилхан тэнэг хүмүүс
2020-06-08
Бат:
хүрэлсүх үхсэн баланцагийн бодлого ярьдаг юм худлаа попрохоос өөр ид шидгүй хар мал боловсролгүй ёс зүйгшй тэнэг
2020-06-08
Баг байхад Батаар яах билээ.
Ноолуураа 100 мянгаар авна гэсэн яалаа Хүрэлсүхээ
2020-06-08
Хоёулаа л тойргоосоо шууд гарах хүмүүс . Бид олон юм яриад яах билээ.
2020-06-08
Erdene gahai uhlee
2020-06-08
ГАХАЙ ЭРДЭНЭ
2020-06-08
ХҮРЭЛСҮХ ХУДЛАА ТОМРОХООР МАХНЫХАА ҮНИЙГ БУУЛГАЧИХ ДАРАА НЬ ТОМ ТОМ ЮМАА МӨРӨӨДЛӨӨ ЯРЬ ТЭХҮҮ
2020-06-08
Ходоодны сонгогч ийм нөхдүүд монголыг сүйрүүлж байна даа
Bitgii solior NANgaruud sanaltgui shuu
2020-06-08