ОХУ, Монгол улсын найрамдал, түншлэлийн гэрээг Төрийн думд өргөн барьжээ
2020-06-09

 

Оросын Холбооны Улс болон Монгол Улсын хоорондын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг соёрхон батлуулахаар Төрийн думд өргөн барьсан талаар Regnum агентлаг мэдээллээ.

 

Өнгөрсөн долоо хоногт энэ гэрээг дэмжих зохих тогтоолд  Оросын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин гарын үсэг зурснаар Төрийн думаар соёрхон батлуулж, ОХУ-ын Ерөнхийлөгчид өргөн барихаар болсон юм. 

 

Энд дуулгахад, өнгөрсөн жил ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол улсад айлчлах үеэр дээрх гэрээнд 2019 оны есдүгээр сарын гуравны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан  юм.

 

Уг гэрээ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, хүний эрхийг дээдэлсэн олон улсын гэрээ бөгөөд гэрээний дагуу талууд иж бүрэн стратегийн түншлэл болон бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллана гэж заажээ.

 

Түүнчлэн хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд талууд улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, санхүү, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, тээвэр, харилцаа, эрчим хүч, мэдээллийн технологи, хүмүүнлэгийн харилцаа, соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан, техник, экологи, эрүүл мэнд, эрүүл ахуй-тахлын нөхцөл байдал болон хоёр талын ашиг сонирхлыг төлөөлөх бусад салбарт хамтын ажиллагаагаа тогтвортой, урт хугацаанд хөгжүүлэхээр заасан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITY:
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
2023-09-22