Д.Нямхүү: 10 оюутан эдгэрлээ
2020-06-09

 

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.09/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ.  7 сая 184 мянган   хүн халдвар авч,  408 мянган хүн нас барж, 3,2 сая хэвтэн эмчлүүлж байгаа бол 3,5 сая хүн эмчлэгдэж гарсан байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 102 мянган тохиолдол нэмж бүртгэгдэж,  2000 гаруй хүн нас  барсан байна. 119 дугаарын утсанд  207 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 6  дуудлага ирсэн.

 

АНУ-д 17900  шинэ тохиолдол, 474  нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 15600 гаруй тохиолдол нэмж бүртгэгджээ. Тус улсын нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр  707 мянга гаруйд хүрээд байна.  Мөн өдөр 679 хүн нас барж, нийт нас баралт 37134   болсон байна.  БНЭУ-д 9880 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдэж нийт тохиолдол 256600 гаруй болсон байна. Мөн өдөр  206 нас баралт нэмж бүртгэгдэж, нийт нас баралт 7100 гаруйд хүрсэн байна. 

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 20 шинжилгээ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 20 шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан дөрвөн хүний  шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 15 хүний давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй Сайн мэдээ 10 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Эдгээр иргэд нь 18-25 насны оюутнууд байгаа бөгөөд тав нь  цэргийн сургуулийн оюутан, тав нь нь  Алтанбулаг боомтоор орж ирсэн оюутнууд байна.  Дөрвөн эмэгтэй, зургаан эрэгтэй оюутан байгаа.

 

Сидней-Улаанбаатар  чиглэлийн нислэгээр 262 зорчигч ирсэн. Үүнээс хоёр хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзээд ХӨСҮТ-д тусгаарласан. 

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин
МОНГОЛ ХҮН:
Одоо ч манай эич нар ч улам туршлагатай боллоо. Энэ цар тахлыг эх орон дотроо тараахгүй барьж чадаж зүтгэж байгаа бүх төрийн албаныхандаа мэхийн ёсолж баярлаж явдагаа илэрхийлье. Гэхдээ өид өчүүхэн ч сонор сэрэмжээ алдаж огт болохгүй
2020-06-09