Ахлах ахлагч Ж.Тамир “Соёлын тэргүүний ажилтан” цол хүртлээ
2020-06-09

 

 

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын хөгжмийн салбарын аврагч-хөгжимчин, ахлах ахлагч  Ж.Тамир “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

 

Ахлах ахлагч Ж.Тамир нь 2003-2007 онд “Батлан хамгаалах их сургууль”-ийг хөгжимчин мэргэжлээр төгсөөд Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд хөгжимчнөөр ажиллаж байсан.

 

Харин 2018 оноос хойш ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Хөгжмийн салбарын аврагч-хөгжимчнөөр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Мэнд:
Баяр хүргэе. Улам их амжилтыг ерөөе.
2020-06-09