Гайтичууд шинэ ерөнхийлөгчөө хүлээж авахад бэлэн биш байна
2010-12-07

Гайтид болсон ерөнхийлөгчийн сонгуулиас долоо хоногийн дараа нийслэл Порто Принц хотын иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Тэд маргаантай болсон сонгуулийн дүнг хүчингүй болгохыг шаардаж байна.  Арваннэгдүгээр сарын 28 нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон 18 нэр дэвшигчийн 12 нь сонгуулийг хүчингүй болгохыг  шаардаад байсан юм. Ням гаригт ерөнхийлөгчийн ордны гадаа жагсагчид цагдаа нар луу чулуу шидэн, эсэргүүцлээ илэрхийлжээ. Харин цагдаа нар нэгдүгээр сарын 12-ны газар хөдлөлтийн дараа орон гэргүй болсон иргэдийн жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан байна. Ойролцоогоор 2,000 хүн нийслэл хотод гурван өдрийн дотор хоёр дахь жагсаалаа зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн  сарын 28-нд  болсон маргаантай сонгуулийг хүчингүй болгохыг шаардаж байгаа юм.  Улмаар, жагсагчид сонгуулийн зөвлөлийн төв байрны гадаа ирж  цагдаа нарын тавьсан хориглох хаалтыг ч буулгажээ. Гайти дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төлөөлөгчид болон олон улсын ажиглагчид долоо хоногийн өмнө болсон сонгуулийг хүлээн зөвшөөрч, мягмар гаригт сонгуулийн урьдчилсан дүнг зарлахаас өмнө ард иргэдийг тайван байхыг уриалсан байна. Э.Анхбаяр

Shuud.mn
Сонин хачин