COVID-19: Турк хязгаарлалтуудын ихэнхийг цуцалж байна
2020-06-10

Коронавирусийн халдварын тархалтаас сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлсэн хязгаарлалтын арга хэмжээнүүдийн ихэнхийг Туркийн эрх баригчид цуцалж эхэлсэн талаар тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ.

 

"18-аас доош насныхныг гадагш гарахыг хориглосон журмыг бүхэлд нь цуцалж байна. 65-аас дээш насныхан 10.00-20.00 цагийн хооронд гадаа гарч болно" хэмээн Туркийн Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн, долоодугаар сарын нэгнээс эхлэн кинотеатр, театр, үзэсгэлэнгийн танхимууд тодорхой нөхцлөөр үйл ажиллагаагаа сэргээхээр болжээ.Тус улсад наран шарлагын газрууд, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд энэ сарын нэгнээс эхлэн нээгдсэн бөгөөд улс дотор зорчих хөдөлгөөнийг зөвшөөрсөн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин