COVID-19: Гаитигийн сайд таалал төгсжээ
2020-06-10

 

Гаити улсын Нийгмийн асуудал эрхэлсэн сайд Эммануэль Кантав COVID-19 вирусийн улмаас нас барсан талаар тус улсын эрх баригчид мэдэгдсэнийг ВВС дамжууллаа. 

 

"Бидний хамтран зүтгэгч таалал төгслөө. Тэр биднийг өнөө өглөө орхин одлоо. Тэрбээр COVID-19  вирусийн халдвар авсан байсан юм" хэмээн холбоо харилцааны асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга Эдди Жексон Алексис Твиттер хуудсандаа бичжээ.

 

Сайд агсан хүний эрхийн төлөөх тэмцэгч байсан гээд талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлжээ. 

 

Энд дуулгахад, Гаити улсад коронавирусийн халдварын тохиолдол 3548-д хүрчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин