COVID-19: Өмнөд Солонгост ажилгүйдлийн түвшин 4,5 хувьд хүрчээ
2020-06-10

2020 оны тавдугаар сард  Өмнөд Солонгосын хөдөлмөр эрхлэгч хүн амын тоо 392 мянгаар буурсан талаар тус улсын Статистикийн алба мэдээлснийг KBS агентлаг дамжуулсан байна.

 

Тавдугаар сард ажилгүй иргэдийн тоо 133 мянгаар нэмэгдэж, 1,27 сая болсон байна. Ингэснээр ажилгүйдлийн түвшин 0,5 хувиар нэмэгдэж, 4,5 хувьд хүрсэн нь 1999 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа гэнэ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сарын сүүл гэхэд тус улсад ажил эрхэлж байгаа хүний тоо 26,93 сая байжээ. Өмнөд Солонгост ажил эрхлэгч хүн амын тоо гурван сарын турш буурч байгаа бөгөөд дөрөвдүгээр сард ажилгүй болсон хүний тоо 476 мянга, гуравдугаар сард 195 мянга байсан аж.

 

Нөгөө талаас, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт хөдөлмөр эрхлэгч хүний тоо 131 мянгаар, хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн салбарт 54 мянга, тээвэр, зуучийн салбарт 50 мянгаар нэмэгджээ.

 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин