Тусгай нислэгийн хуваарь
2020-06-11

 

УОК-оос зургадугаар   сард тусгай үүргийн  нислэгээр 2000 гаруй иргэнээ татах авахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа.  Энэ сарын 10-нд  Нурсултан-Улаанбаатар чиглэлд үйлдсэн тусгай үүргийн нислэгээр  Казахстан улсаас нутаг буцах хүсэлтэй иргэдээс гадна Киргиз, Узбекистан, Тажикистан улсад гацаад байсан иргэд буюу нийт 175 иргэн эх орондоо ирсэн юм. Тэгвэл өнөө өглөө Япон улсаас 258 иргэнээ татан авах  тусгай үүргийн онгоц Токио руу хөөрсөн. Ирэх өдрүүдэд хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарийг  хүргэж байна. Тодруулбал, 

 

  • 06 дугаар сарын 12-нд БНЭУ
  • 06 дугаар сарын 17-нд БНСУ (транзит),
  • 06 дугаар сарын 18-нд БНСУ Сөүл
  • 06 сарын 19-нд ХБНГУ, Франкфурт хотруу тус тус нислэг үйлдэнэ
Shuud.mn
Сонин хачин