А.Амбасэлмаа: 315 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа
2020-06-11

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.11/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ.  7 сая 439 мянган   хүн халдвар авч,  417 мянган хүн нас баржээ.  Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл  127 мянган хүнээр, нас баралт 4 мянган хүнээр нэмэгдсэн байна. Манай улсад ажиглалтанд 263 хүн шинээр  орж, долоон хүн ажиглалтаас  гарч  гэрийн ажиглалт руу шилжлээ. Өнөөдрийн байдлаар  ажиглах байранд 1638 иргэн байна. Тусгаарлах байранд 1-5 насны 38 хүүхэд, 18 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 65 иргэн байгаа. Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд 4442 хүнд коронавирусийн тандалт судалгаа хийсэн. Сэжигтэй тохиолдол илрээгүй. 119 дугаарын утсанд  129 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 3  дуудлага ирсэн.

 

АНУ-д 17300  гаруй шинэ тохиолдол, 950 нас баралт нэмж  бүртгэгджээ. ОХУ-ын халдвар өссөн дүнгээр 493600, нас баралт 6358 боллоо.  Харин Бразил улсад 32900 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. Тус улсын нийт батлагдсан тохиолдол   772400 гаруйд хүрээд байна.  Мөн өдөр 1274 хүн нас барж, нийт нас баралт 40000 дөхөж байна.  

 

БНЭУ-д 9985  шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол 276500 гаруй болжээ. Мөн өдөр  279 нас баралт нэмж бүртгэгдлээ. Сингапур улсад 451 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. БНСУ-д 45 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ.  БНХАУ-д гаднаас зөөвөрлөгдсөн 11 шинэ тохиолдол,  дөрвөн шинж тэмдэггүй халдвар бүртгэгдсэн байна.

 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 315 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Үүнд тандалтын зорилгоор 9  хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11  хүний давтан шинжилгээ,  ажиглалтанд байсан 167  хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн боомтоор орж ирсэн 23 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 28 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй.  Сайн мэдээ 2 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ.

 

 Манай нийт батлагдсан тохиолдол 194  эдгэрсэн тохиолдол  89 боллоо. Харин  эмчилгээнд 105 хүн байна. Биеийн байдал хөнгөн 89, хүндэвтэр 16 иргэн байна. 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин