УОК: Сонгуулийн журам хэрэгжихгүй байгаа талаар иргэдээс гомдол ирж байна
2020-06-11

 

 

УОК-ын 23 дахь удаагийн хурал өнөөдөр болж дууслаа. УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг УОК-ын дарга Ө.Энхтүвшин танилцууллаа. Тэрбээр,

 

Өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа 1300-1500 албан хаагчийг орон сууцжуулна

 

-Коронавирусийн халдварын цар тахалтай тэмцэхэд онцгой үүрэг гүйцэтгэж , өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч, үйлчилгээний ажилтнуудыг орон сууцаар хангах тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ ажил эхэлж ХӨСҮТ-ийн эхний 10 алба хаагчдад  батламж гардуулсан. Энэ сарын 20-ны  дотор НОСК ямар орон сууц байгааг зарлаж орон сууцаа энэ хөтөлбөрт хамруулах иргэд захиалгаа өгнө.

 

Орон сууцанд тавигдах шаардлага: 

  • Баригдаж бүрэн дууссан орон сууц
  • Чанар стандартын шаардлага хангасан
  • Үнэ хямд 

Орон сууцанд орон эрхийг авсан иргэд шаардлага хангасан орон сууцанд очиж үзээд НОСК-той гэрээ байгуулна. Урьдчилгаа төлбөрт уян хатан хандах бодлогыг барьж байна. Энэ ажлыг зургаа долдугаар сард зохион байгуулж дуусна. Эхний ээлжинд 1300-1500 айлыг орон сууцаар хангах боломжтой гэсэн тооцоо гарсан.

 

Нэр дэвшигчид болон ард иргэдэд хандаж  мэдэгдэл гаргалаа 

 

Засгийн газрын  энэ оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 188 дугаар тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг баталсан. Иргэдээс журам хэрэгжихгүй байна гэсэн гомдол шаардлага 462 гомдол ирж байна. 

 

Сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа эхэлж нам, эвсэл, нэр дэвшигчид иргэд, сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах үедээ  журмын дараахь үндсэн заалтыг илтэд зөрчиж байна. Үүнд,

 

3.2. Цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд аливаа арга хэмжээ, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Арга хэмжээнд оролцогч хүн хоорондын зай, 1,5 метрээс доошгүй байх бөгөөд биеэр хүрэлцэхгүй  (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харилцаж, оролцогчид амны хаалт заавал зүүсэн байна.

 

Иймд, коронавируст халдварын цар тахлын тархалт дэлхий нийтэд нэмэгдэж, өвчлөл, тохиолдлын тоо эр өссөөр байгаа энэ цаг үед  “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг хэрэгжүүлэн сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулан ажиллахыг нийт нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч, түүний менежер, шадар туслагч, ухуулагч, иргэдэд анхааруулж байна. 

 

Энэхүү журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэхийг сануулж байна гэж мэдээлээд сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. 

 

-Өмнө орон сууцтай байсан хүн болох уу?

 

-Өмнө орон сууц авч байгаагүй хүн хамрагдана. Давхардуулж олгохгүй. Урьдчилгаа төлбөрийг заавал төл гэж шаардахгүй. Иргэн өөрөө урьдчилгаа төлөхийг хүсвэл болно. 

 

-Үндэсний баяр наадмаа хийхүү? 

 

-Зарим иргэд хийгээд яах гэсэн байна лээ. Олимп өнжиж байхад манайх хийж яах юм гэсэн байна лээ. Сүүлийн үед хөдөө орон нутгаас олон  санал хүсэлт ирж байна. Сонгуулиа хийдэг хэрнээ ард түмнийхээ баярыг таслах гэж байгаа юм биш биздээ гэж байгаа. Ер нь 99 жилийн түүхэнд манай улс үндэсний баяр наадмаа хийхгүй өнжиж байсан удаа байхгүй. Халхын голын байлдаан болж байхад баяр наадмаа хийж л байсан. 1932 онд Баруун аймгуудад лам  нарын бослого гарч байхад ч хийж байсан Тийм учраас   манай улс дотооддоо халдвар алдаагүй байгаа, сонгуулиа хийж байгаа юм чинь үндэсний баяр наадмаа хийх нь зүйтэй байх. Хийхдээ өмнөх шигээ олон хүнийг бөөгнөрүүлсэн, нийтийг хамарсан биш техникийн дэвшил ашиглаж хийнэ. 

 

-Долдугаар сард хэдэн иргэн татаж авах вэ?

 

-Энэ сарынхаас дутуугүй авна. УОК-оос нэр дэвшигчдэд мэдэгдэл гаргалаа 

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
Бадрал:
ОБЁГ дарга Бадрал нь аврагчдынхаа хоол хувцас тёхник хэрэгсэлийн мөнгөнөөс идэж тэрбумтан болсон.худалдан авч байгаа тёхник нь өндөр үнэтэй чанаргүйг нь авч мөнгө хусдаг.Харин АТГ мэдсэнээр өнөөдөр дэд даргынхаа хамт яллагдагчаар татагдсан.Булхайгаа нуухын тулд МАН тай хамтарч бна.удахгүй ялтан болох байлгүй дээ. Ялаа өөрөө эдлэхгүй бол үр хүүхдэд нь муу гэдэг.ялаа эдэлж аврагч нарт мөнгийг нь буцааж өгөх ёстой. Хажууд нь яваа нөхөр Хотын онцгойн дарга Чүлтэмсүрэн нь зуданд нэрвэгдсэн малчдад гадаад улсаас ирүүлсэн тусламжийн бараанаас хулгайлж баригдаад Үржин гёнёралын тушаалаар албанаас хөөгдөж бсан хулгайч Хүрэлсүхийн анги гэдгээр төрийн албанд буцаад дарга болчих юм. Чадвар муу мөнгөний шуналтангууд аврагчдаа бодох болоогүй юу.Эд нар хагартлаа баяжиж аврагчид ядуурсаар бна
2020-06-11