Орон сууцны сан бүрдүүлэлтийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2020-06-11

 

Сонгон шалгаруулалтын нэр: Худалдан авах нөхцөлтэй “Орон сууц нийлүүлэх” Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

  1. Ашиглалтад орсон шинэ орон сууц санал болгох;
  2. Тухайн орон сууцыг иргэнтэй гэрээ байгуулах өдрөөс өмнө улсын комисс хүлээн авсан байх;
  3. Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөрийн үүрэг хүлээгээгүй байх;
  4. Батлагдсан зургийн дагуу баригдсан байх
  5. Барилга, орон сууц нь чанар, стандартын шаардлага хангасан материалаар баригдсан байх.
  6. Зах зээл дээр борлуулж буй нэрлэсэн үнийн дүнгээс хөнгөлөлт үзүүлэх боломжтой байх;
  7. Барилга, орон сууц нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоолыг шийдвэрлэсэн байх

 

Дээрх шаардлагыг хангасан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлттэй иргэн, аж ахуйн нэгж нь 2020 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн дотор эхний ээлжинд дараах материалыг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д бичгээр ирүүлнэ. Үүнд:

  1. Төсөлд хамрагдах албан хүсэлт
  2. Санал болгож буй барилга, орон сууцны танилцуулга, мэдээ мэдээлэл

/Байршил, гадаад орчны зураг, санал болгож буй орон сууцны дотоод зохион байгуулалтын зураг, талбай, үнэ, санал болгох нөхцөл/

 

Хаяг: Улаанбаатар хот,Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Экспресс цамхаг

2 давхар, 206 тоот Утас: 7000-6953

 

“НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ХК

Shuud.mn
Сонин хачин