Япон улсаас 258 иргэн эх орондоо ирлээ
2020-06-12

 

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 20:25 цагт “Чингис хаан“ олон улсын нисэх буудалд газардлаа.

 

Нийт 258 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 52, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, хөгжлийн бэрхшээлтэй 5, эрүүл мэндийн шалтгаантай 18, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 20, оюутан 86 болон бусад шалтгаантай иргэд багтсан байна.

 

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Ворлд Монголиа”, “Тайж”, “Намуун”, “Монголика” зочид буудлуудад 21 хоног тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
УОК-ын болон ГХЯ-ны нөхдүүдэээ аль 2,3 сард бүртгүүлсэн хүүхдээ татаж авч чадахгүй байна. Япон дахь элчинийн ажилчид ааш муутай, хийж бүртгэх ажил нь ойлгомжгүй,бүргүүлсэн хүний нэр алга болчихдог оронд нь өөр хүний нэр байх жишээтэй. яадаж хүн бүртгэж байгаа бол хэдэд байгаа дугаар хэлж өгдөггүй ийм л байна даа. УБ-д ОК-ын танидаг бол түрүүлж ирэх жишээтэй. Тв болон сошилоор өөрсдийгөө баатар мэт сурталжилж байдаг
2020-06-12
харамсалтай:
дарханы ЗАМЫГ 6 САРД АШИГЛАЛТАД ӨГНӨ ГЭЖ АМЛААД Л БАЙСАН. яасан??? 30 жил төр бариад эх орныг минь 30 тэрбум долларын өрөнд оруулж, АВЛИГЫГ төрийн бүх түвшинд цэцэглүүлсэн МАН, ан - Д ОДОО итгэл ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГ АЛГА. сайхан ЯРИНА, САЙХАН ХӨТӨЛБӨР ҮЗҮҮЛНЭ, АМ, АЖИЛ НЬ ЗӨРДӨГ ман, ан Д БҮҮ ИТГЭЛ ҮЗҮҮЛ. байнга ХУУРТАЖ БОЛОХГҮЙ. одоо ЭХ ОРНОО ГЭХ СЭТГЭЛТЭЙ ХҮМҮҮСТ ИТГЭЛ ҮЗҮҮЛЖ эх ОРНОО ХӨГЖЛИЙН ЗАМД ОРУУЛАХ БОЛОМЖИЙГ АЛДАЖ БОЛОХГҮЙ
2020-06-12