Я.Батсуурь гишүүн нэгжлэгт өртөв
2012-01-22

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурийн Төрийн ордон дахь ажлын өрөөнөөс энэ удаагийн “Нэгжлэг” булангаа бэлтгэлээ. Тэрбээр нэлээд ажил хэрэгч, гярхай нэгэн болох нь өдөр тутмын тэмдэглэл болон бусад зүйлээс нь харагдаж байлаа. -Я.Батсуурь гишүүний ажлын ширээн дээр удахгүй танилцуулах Дорноговь аймагт байгаа шатахууны үнийн талаархи судалгааны ажил байлаа- -Үзэг, түрүүвч, нэрийн хуудсаа биенээсээ салгадаггүй- Я.Батсуурь: Сүүлийн үед нүдийн шил хэрэглэж байгаа. Үүнгүйгээр ажил явахаа болисон- -“E-72”маркийн гар утсыг Тайландаас авсан- -Нэрийн хуудасгүй, гарцаагүй тохиолдолд хэрэглэх гэж авч явдаг гэв- Я.Батсуурь: 15 жилийн өмнө Америкаас авсан цаг. Надтай насыг илээж байгаа юм Я.Батсуурь: Америкийн Элчин сайдын яаманд ажиллаж байхад авсан цүнх. Надтай хамт олон газраар явж байгаа Саяхан бариул нь тасраад манай эхнэр цүнх засварт засуулж өгсөн. Энэ мөн л 15 орчим жил болж байгаа Я.Батсуурь: Аялалын хэрэгсэл ихээр цуглуулдаг тул найзынхаа ширээн дээр байсан шинэхэн сэтгүүлийг авсан. Энд тэнд явахдаа аялалын дэлгүүрээр заавал ордог. Америкийн Элчин сайдын яаманд ажиллаж байх даа нэг удаа аялалын бараа их хэмжээгээр цуглуулсан юм. Гэтэл манай эхнэр “Чи бараг тусдаа айл болж орох гэж байгаа юм шиг их зүйл цуглуулсан байна” гэж намайг цаашлуулж байсан. -УИХ-ын судалгааны төвөөс гишүүдэд тарааж өгсөн судалгааны ажлуудтай танилцахаар авч яваа гэв- -Гишүүдэд шинэ жилээр бүгдэд нь “Bratinica”-гийн бүх цувралыг өгсөн. Мөн Шадар сайдаас сүүлд гарсан номнууд гээд олон ном ирсэн гэлээ-    
Shuud.mn
Сонин хачин
12345:
ene hun ih mundag, chadaltai, bolovsroltoi hundee, iim l huneer turiig udirduulah heregtei
2014-01-21
Naadax chin americkt san francisco xotod Mongol yanzan xuuxentei moteld untaj baisan gar bainashdee 2003 Biluu 04 ond biluudee Yanziin durakshdee. Yaj yabaad iim amitad ix xurliin gishuun boldog bainaa
2012-04-16
Anuka:
Ta ikh sain hun uls orniihoo tuluu unen setgeleer zutgej yvaa jiriin neg mongol er hun de tanid amjilt husye
2012-01-24
haaaaaaaaaaaaaaa:
credit cardnii zurgiig ingej oruulj baih aa mon bichih barimtiiin dugaariig
2012-01-21
shuud.mnd:
1 hunee hed oruulaad bgan be ??? oor oor sonirholtoi humuus oruulaldaa!!!!!
2012-01-19
zochin:
nuguu J.Batsuuritai ni anduursan yum bailgui dee, ter ni ih teneg dee
2012-01-19
teneg gar daa naadah chin
2012-01-19