БНАСАУ: АНУ, БНАСАУ-ын харилцаа сайжрах найдлага талаар болсон
2020-06-12

Хойд Солонгос болон АНУ-ын харилцаа дахин найдваргүй болж, муудсан хэвээр байна гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Сон Гвон мэдэгдсэнийг Хойд Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг дамжууллаа.

 

Хойд Солонгосын сайд БНАСАУ, АНУ-ын анхны дээд хэмжээний уулзалт болсноос хойших хоёр жилийн үр дүнг дүгнэн мэдэгдэл хийхдээ хоёр орны хооронд харилцаа тогтоох боломжтой гэдэгт Пхеньян итгэл алдарсан хэмээн онцолжээ. 

 

"Хоёр жилийн өмнө гарч, бүх нийтийн анхаарлыг татаж байсан БНАСАУ, АНУ-ын харилцаа сайжрах найдлага талаар болж, харилцаа улам бүр муудаж байна " хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.

 

Эргэн сануулахад, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын анхны уулзалт 2018 оны зургадугаар сарын 12-ны өдөр Сингапурт болж байлаа. Энэ дээд хэмжээний уулзалтаар талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, хоёр онры харилцааг хэвийн болгох талаар хэлэлцэн тохиролцсон юм.

 

БНАСАУ: АНУ хоёр Солонгосын харилцаанд хутгалдах эрхгүй

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин