А.Амбасэлмаа: Дахин гурван оюутан эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 98 боллоо
2020-06-14

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.14/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ.  7 сая 853 мянган   хүн халдвар авч,  431 мянган хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар 4 сая хүн эдгэрч, 3,3 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.  

 

Өнөөдрийн байдлаар  ажиглах байранд 2607 иргэн байна. Тусгаарлах байранд 1-5 насны 87 хүүхэд, 30 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 80 иргэн байгаа. Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 5254  зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй. 119 дугаарын утсанд  119 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 2 дуудлага ирсэн.

 

АНУ-д 22300 гаруй шинэ тохиолдол, 711 нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 21700 гаруй шинэ тохиолдол, 892 нас баралт  нэмж бүртгэгдсэн  байна.  Тус улсын нийт батлагдсан тохиолдол  850500 гаруйд хүрээд байна.  Харин  нас баралт 42720 болжээ. БНХАУ-д 57  шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Тэдгээрийн 38 дотоодын  халдвар, гаднаас зөөвөрлөгдсөн 10 тохиолдол бол 9  шинж тэмдэггүй халдвар бүртгэгдсэн байна.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 294 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан долоон  хүний шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан нэг хүний давтан шинжилгээ,  Алтанбулаг боомтоор орж ирсэн 27 авто тээврийн жолоочийн шинжилгээ, Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 259 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

 

Сайн мэдээ гурван  хүн   эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Эдгээр нь  Батлан хамгаалахын сургуулийн оюутнууд байгаа. Нийт Батлан хамгаалахын сургуулийн 68 оюутан халдвар өртсөнөөс 29 нь эдгэрлээ.

 

Манай нийт батлагдсан тохиолдол 197  эдгэрсэн тохиолдол  98 боллоо. Харин эмчилгээнд 99 хүн байна. Биеийн байдал хөнгөн 88, хүндэвтэр 11 иргэн байна. ХӨСҮТ-д 151 хүн байгаа.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Казакстан аас ирсэн хэл амтай нэг баагийг буцаагаад явуулчихаж болохгүй юмуу. Өдөр бүр л зураг тавьж солиороод байх юм.
2020-06-15
Битгий хуцаад бай чи. Холоо очиж хуц.
2020-06-15
Dashdavaa:
Та бүхний нөр их хичээл зүтгэл үгээр хэлээд баршгүй Харин одоо эмчлэгдэж байгаа бүх хүн эдгэрч эмнэлгээс гараад нэмж зөөвөрлөгдсөн тохиолдол илрээгүй цагт цахим наадам зохион байгуулах хэрэггүй гэдгийг ОК-ийн даргад өглөө бүр сануулж байгаарай
2020-06-14
Битгий хуцаад бай чи. Холоо очиж хуц.
Сайн байна. Өөрсдөө болгоомжтой байж халдвар авчихгүй байхыг мань мэтээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Гэсэн ч болгоомж илүүдэхгүй шүү. Амжилт эмч сувилагч эмнэлгийн ажилтан нараа
2020-06-14