Автомашинууд мөргөлдөж, дөрвөн хүн хавчуулагджээ
2020-06-15

Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Туул”-ын голын шинэ гүүрээс зүүн хойд зүгт 1 км-т автомашинууд мөргөлдөж төмөр хийцэд 4 хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг өчигд 20:33 цагт хүлээн авсан байна.  “Тэрэлж” амралтын газрын чиглэлд Налайх дүүргийн харьяат иргэн Д-ийн жолоодож явсан “Тоёота Аксио” загварын суудлын автомашиныг  иргэн Х жолоодож явсан “Верна Аксент” загварын суудлын автомашин мөргөжээ.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид иргэн Х, З, М, К нар автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан байсныг тэлэгч багаж ашиглан 20 минут ажиллан гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байууллагад хүлээлгэн өгсөн  байна. 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
dandaa sogtuu umnuud baigaadaa
2020-06-15