БНХАУ: COVID-19 дахин дэгдсэнд буруутган албан тушаалтнуудыг халжээ
2020-06-15


Хятадын нийслэл Бээжин хотын эрх баригчид тус хотын Фэнтай дүүргийн тэргүүн Жоу Юйцин болон түүний удирдлаган дор ажилдаг хэд хэдэн албан тушаалтныг үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүйн улмаас "Синьфади" зах дээр шинэ төрлийн коронавирус дэгдсэн хэмээн буруутгаж, албан тушаалаас нь халжээ. Энэ талаар "Бэйжин жибао" сонин мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх шийдвэрийг Бээжингийн хотын хорооны хурал дээр өчигдөр буюу ням гаригт гаргажээ. Ажлаасаа халагдсан албан тушаалтнуудыг тахал үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой аюулгүй байдлын арга хэмжээнд хариуцлагагүй хандсан хэмээн буруутгаж байгаа гэнэ.

 

Эргэн сануулахад, Хятадын нийслэл Бээжин хотын томоохон бөөний худалдааны зах дээр өнгөрсөн долоо хоногт коронавирусийн халдвар дэгдсэн. Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь "Синьфади" захын ажилтнууд, тэдний гэр бүл, ойр дотныхон байжээ. Үүнтэй холбоотойгоор хотын зарим дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр хяналтын өндөржүүлсэн арга хэмжээ авсан юм.

COVID-19: БНХАУ-д зөөвөрлөгдсөн 10 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин