Ж.Эрдэнэбатыг хүндэтгэх шалтгаангүйгээр дуудсан цагт ирээгүй учир цагдан хорьсон
2020-06-15 14:36

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхээс  олон нийтийн анхааралд  байгаа хэргүүдийг  шийдвэрлэсэн тухай  мэдээлэл өглөө.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

1.Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Ундармаа /Улсын Их Хурлын гишүүн/-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 6 хавтас бүхий Эрүүгийн хэргийг тус шүүх 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан. Одоогийн байдлаар шүүх хуралдааны тов зарлагдаагүй байна.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

1.Шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11.00 цаг хүртэл хойшлууллаа. 

 

Шүүх шүүгдэгч Ж.Эрдэнэбат болон түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, шүүгдэгч Б.Отгонбаатар нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлтүүдийг хүлээн авч шийдвэрлэжээ.

 

Шүүхээс нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 11:00 цагт зарласан боловч шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн шүүгдэгч Б.Отгонбаатарын өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй, түүнчлэн шүүгдэгч Ж.Эрдэнэбат нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс буюу хэрэг шүүхэд шилжин ирснээс хойш ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, шүүн таслах ажиллагааг зохих ёсоор хүндэтгээгүй, шүүн таслан ажиллагаанд саад учруулсан гэх нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж үзэн шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт авсан хязгаарлал тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

 

Нөгөөтэйгөөр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан шүүгдэгч Б.Отгонбаатарын төрийн сангийн 1009 0000 5406 дугаартай дансанд байршуулсан 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг гаргуулж, шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 

2. Нийслэлийн прокурорын газраас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой гэх Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын 7 хүнд холбогдох нийт 187 хавтаст эрүүгийн хэргийг тус шүүх энэ оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан.

 

Яллагдагч Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 08:30 цагт хэлэлцэж, шүүх хуралдаанаар нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар шийдвэрлэсэн.   

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Гэрэл зургийг MPA.mn

 

1. Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэрэг 02 дугаар сарын 13-ны өдөр ирсэн. Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан талуудын хүсэлтээр 2 удаа хойшлогдож,  04 дүгээр сарын 08-ны өдөр хуралдсан. Уг шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлон зарласан боловч талуудын хүсэлтээр 2 удаа хойшлогдоод байна. Дараагийн шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 29-ний 10:00 цагт  товлосон.

 

Таслан сэргийлэх арга хэмжээ: Шүүгдэгч Э.Бат-Үүл, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Ш.Ганхуяг, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Л.Нарантуяа, Д.Оюунжаргал нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч А.Гантулга, Ё.Гэрэлчулуун, Б.Мөнхтөр нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

2. НПГ-с яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Баяр, С.Бямбацогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт  холбогдох эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх 2020-03-23-нд хүлээн авсан. Нийт  461 хавтас хэрэг ирсэн.

 

2020.04.06-ны өдөр Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг сунгасан. 2020.04.29-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 2020.05.05-ны өдөр тогтоож, шүүх хуралдаан 2020.05.11-ний өдөр хүртэл хойшилж, 2020.05.11-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, 2020.05.25-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдааныг товлосон. 2020.05.25-ны өдөр шүүх хуралдаан тус тус хойшилсон.

 

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт эхэлсэн.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Ганболд нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь хөдөө орон нутагт сонгуулийн ажилтай, шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгч П.Эрхэмбаяр нь шүүх хуралдаан давхацсан тул тус тус шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт тус тус ирүүлснийг шүүх хүлээн авч, шүүгдэгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээр гэм буруугийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 09:00 цагт товлосон байна. 

Шүүгдэгч С.Баярцогтод авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, тодорхой хүнтэй буюу “Оюутолгойн” гэрээг байгуулаха

д ажиллаж байсан ажлын хэсгийн оролцогчидтой уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Ганболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус тус өөрчилж, тэдгээрийг тус бүрийг 10 тэрбум төгрөгийн барьцаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг,  шүүгдэгч С.Баярт урьд авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 5 тэрбум төгрөгийн барьцаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Бямбасайхан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсан байна.

 

Харин шүүгдэгч Ч.Даваанямд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.Бадралд Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Татварын Ерөнхий газрын Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын даргын албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Ариунсанд авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсэн шийдвэрлэсэн байна.

 

3. Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдох Эрүүгийн хэрэгт 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг 05 дугаар сарын 28-ны өдөр болж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 14:00 цагт эхэлсэн.

 

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Батмөнхийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүгдэгч Н.Ууганбаярын өмгөөлөгч Б.Билгүүн, шүүгдэгч Н.Баттөгсийн өмгөөлөгч Д.Батбаяр, шүүгдэгч Б.Нямдаваа болон Н.Номтойбаяр нарын өмгөөлөгч Х.Базаррагчаа нар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагт товлон зарласан.

 

Мөн шүүгдэгч Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах, Х.Базаррагчаа нарын зүгээс шүүгдэгч Н.Номтойбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч Н.Номтойбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, бусад шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
selenge:
Ж.Эрдэнэбат одоо нэг орох болсоон. Сэлэнгэд байхын л хүний гараар могой бариулсан хулгайч байсан. Сэлэнгийн ЖДҮ г самарсан тендер хулгайлсан алт ухуулж байгал сүйтгэсэн хоёр ч хүүхдийн зуслан цусалсан Ноён уул ухуулсан дулааны станц сумдын уурын зууханд эзэн суусан гээд бузарлаж өгсөн дөө. сүүлд аймгийн төрийн албыг Мандалжуулсан мэргэшсэн хулгайч даа
2020-06-16
Үнэн:
Прокурор хэргийг шүүх рүү шилжүүлэхдээ Ж.Эрдэнэбат болон өмгөөлөгч нарт нь ч мэдэгдэлгүй шилжүүлчихсэн, шүүх түүнийг нь хууль зөрчиж хүлээж авсан байж одоо нээх дуудахад ирэхгүй байсан гэж худлаа ярихаа болиоч, Ж.Эрдэнэбат л том толгойлоод ирэхгүй байсан юм шиг, ийм арчаагүй, заваан, хууль бус зүйл хийдэг байж та нар яаж хүндлүүлнэ гэж, яаж шударга шийднэ гэж худлаа ярьдаг юм бэ, өөрсдөө жинхэнэ балиар хор хутгадаг гэдгээ баталлаа.
2020-06-16
Үнэн:
Хэргийг шүүх рүү шилжүүлэхдээ Ж.Эрдэнэбатад өөрт нь болон өмгөөлөгч нарт нь ч мэдэгдэлгүй шилжүүлчихээд дуудахад ирэхгүй байсан гэж худлаа ярьж, хүмүүсийн эсрэг турхирахаа болиорой, худлаа дандаа харлуулах юм яриад ингэж болж байгаа юм уу, ийм заваан худлаа ярьдаг, хууль зөрчдөг шүүх, шүүгчтэй байж яаж хүндлүүлнэ гэж бодож байнаа ШҮҮХИЙНХЭЭН.
2020-06-16
Тойрог дотроо намаас нь хамт нэр дэвшсэн Өнөрболорын л хийлгэж байгаа ажил. Энэ удаагийн сонгуулийн нэг онцлог бол жижиглэсэн 76 тойрогт намаасаа ганцаараа бус, томсгосон 28 тойргоос намаас бас 1-2 хүнтэй хамт нэр дэвшиж байгаа тул өрсөлдөгч намуудаас илүүтэй өөрийнх нь намын хамт дэвшигч нар л аюултай сонгууль. "Сарандаваад итгэдэг ард түмэнд юу ч гэж хэлсэн яадаг юм" гэж хэлэн сонгогчдын дургүйг хүргэсэн МАН-ын Өнөрболор л ер нь явж явж Ж.Эрдэнэбатыгаа өөрөөс нь илүү нутаг орноосоо гарчих байх гэж айгаад л ингүүлж байгаа байх.
2020-06-16
Л.Болд:
Таны будаж тэмдэглэх 3-н дүрс ирэх 4-н жилд, цаашлаад ойрын 10, 20 жилийн хугацаанд Монгол Улс шинэ түүх бичиж хөгжин цэцэглэх үү, уруудан доройтох уу гэдгийг шийдэх, бүр цаашилбал 21 дүгээр зууны Монгол Улсын түүх ямраар бичигдэхийг шийдэх болно. 2 хөршийнхөө атганд явсан цагийг халж, ардчилсан нийгэмд шилжиж, өндийж ядаж явсан Монголоо шинэ мянганы эхлэл дээр манангийн дээрэмчид, улайрсан тонуулчид, эрүүдэн шүүгчдийн атганд орохыг хараад сууж тэвчээгүй. Бүлэглэлийн халаасанд орохгүй, нийтийн эрх ашгийн төлөө гэж голын нөгөө эрэгт үлдсэнээрээ хайр найргүй гутаан доромжлох кампанит ажил, гүтгэлгийн их шуурганд өртсөн ч олон түмнийхээ дэмжлэгээр сонгуулийн хувьсгал хийж, Монголоо шинэчлэх их үйлсээсээ ухрахгүй. Шинэ эвсэлийг дэмжээрэй!
2020-06-16
Шүүх хууль зөрчиж болохгүй байсан. Ингэснээр төрийн эрх мэдэл УИХын эрх мэдэл, халдашгүй байдалд хууль бусаар халдаж, нийгмийг ямар учир талцуулаад байгаагаа тайлбарлах хэрэгтэй.
2020-06-15
selenge:
Ж.Эрдэнэбат одоо нэг орох болсоон. Сэлэнгэд байхын л Хүний гараар могой бариулсан хулгайч байсан. Сэлэнгийн ЖДҮ г самарсан тендер хулгайлсан алт ухуулж байгал сүйтгэсэн хоёр ч хүүхдийн зуслан зусалсан Ноён уул ухуулсан дулааны станц сумдын уурын зууханд эзэн суусан гээд бузралж өгсөн дөө.сүүлд аймгийн төрийн албыг Мандалжуулсан мэрэгшсэн хулгайч даа
2020-06-15
Zochin:
Edgeer nuhud mun ih aarhaj bsan da. Shalgah ni zuv.
2020-06-15
Иргэн:
Прокурорын баасан дээр шүүх хальтирчихлаа. Халдашгүй эрх дархыг нь түдгэлзүүлээд шүүх рүү шилжүүл гээд буцаачих ухаан байсангүй юу.
2020-06-15
Hg:
MAN gadaadaas 10000 irgenee songuulias umnu tataj awsan bol dor hayj 100000 hunii sanal awah baisan da.
2020-06-15
zochin:
Zuv
2020-06-15