Д.Нямхүү: Нэг оюутан эдгэрч, 413 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа
2020-06-16

 

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.16/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ.  8 сая 102 мянган   хүн халдвар авч,  438 мянган хүн нас баржээ.  Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл  118 мянгаар, нас баралт 3 мянга гаруйгаар нэмэгдсэн байна. 119 дугаарын утсанд  168 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 6  дуудлага ирсэн.

 

АНУ-д 21900 гаруй шинэ тохиолдол, 373 нас баралт нэмж  бүртгэгджээ.  Тус улсын нийт халдвар авсан хүний тоо 2 сая 85  мянга гаруйд хүрлээ.  Үүнээс 115600 гаруй хүн эндсэн байна. Харин Бразил улсад 20600 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. Тус улсын нийт батлагдсан тохиолдол 888200 гаруйд хүрээд байна.  Харин нийт нас баралт 43959 болжээ.  Япон улсад 76 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. БНСУ-д 34 шинэ тохиолдол, нэг нас баралт нэмж бүртгэгджээ. БНХАУ-д 40 шинэ тохиолдол бүртгэгдлээ. 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 413 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Үүнд  ажиглах байранд тусгаарлагдаж байсан  16 хүний шинжилгээ, тавдугаар сарын 27 нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 358 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймагт тусгаарлагдаж байсан 10 хүний давтан шинжилгээ,  тандалтын зорилгоор 3  хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4  хүний шинжилгээ,  Алтанбулаг боомтоор орж ирсэн 22 авто тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй.  Сайн мэдээ нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Энэ иргэн нь Батлан хамгаалахын сургуулийн оюутан, 19 настай,  32 хоног эмчлэгдээд гарлаа.  

 

Манай нийт батлагдсан тохиолдол 197  эдгэрсэн тохиолдол  109 боллоо. Харин эмчилгээнд 88 хүн байна. биеийн байдал хөнгөн 80, хүндэвтэр 8 иргэн байна.

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин
АТГ-Аас УОК-Ын:
Нэр бүхий албан тушаалтан, ажилтнуудыг тусгай үүргийн онгоцоор иргэдийг татахдаа албан тушаал, танил талдаа үйлчилсэн, авлига, хээл хахуульд холбогдсон байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлжээ. Тодруулбал, БНСУ тэргүүтэй орнуудаас “Тусгай үүргийн онгоцоор иргэдээ эх оронд нь татан авахдаа нэрсийн дарааллыг удаа дараа өөрчлөн УИХ-н гишүүн, улстөрчдийн эхнэр хүүхдүүд, ах дүү, хамаатан садан, нэр нөлөө бүхий албан тушаалтан, бизнесмэнүүд, УИХ-н сонгуульд нэр дэвшигчдийг нислэгт багтаан бага насны хүүхдүүд, эмчилгээний журмаар гадаадад зорчоод коронавирусийн хөл хорионы улмаас гадаадад гацсан өвчтэй иргэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нислэгээс хассан. Үүний цаана авлига өгсөн үйлдлүүд байх магадлал бүхий баримтууд бий” хэмээн АТГ-т иргэд удаа дараа гомдол гаргасан байна. Үүний мөрөөр өнгөрсөн хугацаанд тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн мэдээлэл, УИХ-н гишүүд,нэр дэвшигчидтэй холбоо хамаарал бүхий иргэдийн жагсаалтыг АТГ-аас гарган шалгаж байгаа аж
2020-06-16