"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг төрийн өмчид авахыг хүслээ
2020-06-16

 

Дархны төмөрлөгийн үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийлээ.

 

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн ҮЭХ-ны  дарга Ц.Сувдгэрэл:

 

-Ган бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр маань өнөөдөр 27 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэтэл өнөөдөр үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, хүдэр зөөдөг уурхай болон хувирлаа. Хүнд нөхцөлд ажилладаг туршлага дадлагатай ажилчдын маань цалин орлого нэмэгдсэнгүй. Нийгмийн хамгааллын асуудал шийдэгдсэнгүй.

 

Төрийн өмчит компаниуд ашигтай ажиллаж  үр дүнгийн шагналаа  жил бүр ажилчиддаа өгч байхад манайх сүүлийн таван жил нэг ч удаа олгогдсонгүй. Үүний үндсэн шалтгаан нь алдагдалтай, ашиггүй ажиллаж байгаа гэсэн тайлбартай. Энэ алдагдлын гол эх үүсвэр болох машин тоног төхөөрөмжийн жил бүрийн түрээсийн зардлын нэмэгдэл  байгаа.   2019 онд 27 тэрбум төгрөгийг зөвхөн түрээсэнд төлжээ. Уул уурхайн олборлох салбарын дундаж цалингийн хамгийн бага цалинтай нь манай үйлдвэр болж байна.  

 

Уул уурхайн салбарын 2019 оны дундаж цалин 2,6 сая төгрөг байхад манай  ажилчид 50 хувийг нь ч авахгүй байна. Өөрөөр хэлбэл энэ баялгийг гардан бүтээж байгаа ажилчид энэ баялгийг хүртэж чадахгүй байна.  Тэгш хүртэх зарчим алдагдсан,  үйлдвэрийн ирээдүйд итгэлгүй ажиллаж байгаа. Ийм учраас баялаг бүтээгчид бид тэгш хүртэх ёстой  гэж үзээд ҮЭХ 2018 оны зургадугаар сарын 08-нд компаний  ТУЗ-д найман заалт бүхий шаардлага хүргүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл албан ёсны хариу өгөөгүй. Ийм учраас хуулийн хүрээнд тэмцлийн дараагийн шатны арга хэмжээг зохион байгуулж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. Төр засаг нь төрийн өмчөө хяналтандаа авч, ажилчид ,баялаг бүтээж байгаа хүмүүстээ баялгийг нь хүртээж шударга ёсыг тогтоох хэрэгтэй гэж үзэж байна.

 

Уг нь хувьчилж авсан компани анх хурал хийхдээ дөрвөн жилийн хугацаанд  дундаж цалинг 2-2,5 сая төгрөг  хүргэх, нийгмийн хамгааллын асуудлыг шийднэ гэсэн амлалт өгч байсан.

 

 

Иргэн н.Хишигбаяр:

 

-Төмөрлөгийн үйлдвэрт 2009-2018 оны арван нэгдүгээр  сар хүртэл ажилласан. Өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Уул уурхайн салбарын  цалин хангамж тогтвортой өсөж байхад манайх 2014 оноос хойш өсөөгүй. 2019 онд 15 хувиар нэмсэн сурагтай байсан. Хэдийгээр ажлаасаа гарсан ч энэ хуралд оролцооч гэж урьсан  учраас ирлээ. Дархан төмөрлөгийн үйлдвэрийг ирэх парламентын хугацаанд төрийн өмчид буцааж авах  нэр дэвшигчийг дэмжинэ. Төр бол муу менежер гэж ойлгуулдаг. Төр нь муу менежер гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Гагцхүү хэн удирдаж, чиглүүлж байгаагаа үр дүнтэй ажилладаг гэдгийг харуулж байна. Тиймээс үр дүнгүй хувьчлалыг цуцалж өгөөч, тэгвэл энэ компаний үйл ажиллагаа хэвийн болно гэж харж байгаа. Улс төрчдийн хоорондын харилцаанаас иргэд хохирох ёсгүй. Ер нь нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулдаг. Харин энэ удаа  ажилчдын зорилгыг биелүүлж хамтран ажиллах хүсэлтэй байгаа.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Монгол улсын их хурлын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нар Баянхонгор аймгийн Байдраг сумын ард иргэдтэй уулзалт зохион байгуулжээ. Тухайн уулзалтад очсон 64 настай эмэгтэй О нь уулзалтаас гарч яваад нас барсан аж. Эх сурвалжаар талийгаач О нь зүрхний өвчтэй эмчийн хяналтад байдаг байсан бөгөөд ар гэрээс нь гомдолгүй хэмээсэн байна
2020-06-16
mgl:
demjij baina heden tomor nuursee huuliin daguu ard tumnii medeld avah heregtee hedhen hun ashig hurtej bolohgui ter ih ashigaar ard irgediihee amidarliig deeshluulj oron suuc ajiliin bair bii bolgoh hergtee
2020-06-16
Зочин:
Зөв компаниас гадна ажилчдын эрх ашиг гэж байна нэг ажилчин хүний цаана доод тал нь 3-4 хүн байна
2020-06-16