Орон сууцанд орох батламжаа гардан авлаа
2020-06-17

 

Засгийн газраас Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тухай тогтоолын төслийг баталсан. Энэхүү тогтоолын төслийн хүрээнд 1300-1500 орчим албан хаагчийг орон сууцтай болгох юм.

 

Тэгвэл өнөөдөр Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Цагдаа, Тагнуул, Хил хамгаалах байгууллагын 25 алба хаагч Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээс орон сууцанд орох батламжаа гардан авлаа.

 

Онцгой байдлын байгууллагаас НОБГ-ын Налайх дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангиййн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Эрдэнэмөнх, ХУД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Ц.Гантулга, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч-жолооч-холбоочин, ахлах ахлагч Ч.Буман-Эрдэнэ, Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч С.Эрдэнэ, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах аврах 17 дугаар ангийн аврагч, ахлагч Г.Энхболд нар орон сууцанд орох батламжаа гардсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин