Д.Нямхүү: Беларусийн дөрвөн жолоочоос коронавирус илэрлээ
2020-06-18

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.18/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ.  8 сая 383 мянган   хүн халдвар авч,  450 мянган хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар 4,3 сая эдгэрч эмнэлгээс гарсан бол 3,5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Манай улсад ажиглалтанд 270 хүн шинээр орж, 362 хүн ажиглалтаас  гарч  гэрийн ажиглалт руу шилжлээ. Ажиглалтанд нийт 1361 иргэн байгаа.  Ажиглах байранд 0-5 наны 64  хүүхэд, 28 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 38 иргэн байна. Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 5000 гаруй зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй. 119 дугаарын утсанд  163 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 1  дуудлага ирсэн.

 

АНУ-д 27900 гаруй шинэ тохиолдол, 722 нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 32100 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдэж, тус улсын нийт батлагдсан тохиолдол өсөн дүнгээр 955300 гаруйд хүрээд байна.  Харин нийт нас баралт 46500 гаруй болжээ.  ОХУ-д өнгөрсөн 24 цагийн байдлаар 7840 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. БНСУ-д 59 шинэ тохиолдол, нэг нас баралт  нэмж бүртгэгджээ. БНХАУ-д 28 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн бол  24 дотоодын халдвар байна.  

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид  нийт 363 хүнд шинжилгээ хийлээ. 359 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Алтанбулагийн боомтоор орж ирсэн 20 ачаа тээврийн жолоочийн шинжилгээний дөрвөн иргэнд нь корнавирус илэрлээ. Эдгээр иргэд нь 33,36,40,59 настай Беларусь улсын иргэд байна. Эдгээр иргэдийг ХӨСҮТ-рүү авчирч байгаа.  Сайн мэдээ 16 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Эдгээр иргэд нь 18-65 хоног эмчлэгдээд гарлаа. 19-23 насны 15 хүн, 35 настай нэг оюутан байна. 

Манай улсын  батлагдсан нийт тохиолдол 201 байгаа бол үүнээс  эдгэрсэн тохиолдол  127 боллоо. Харин эмчилгээнд 74 хүн байгаа. биеийн байдал хөнгөн 69, хүндэвтэр 5 иргэн байна.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Оросоор нэвт шувт халдвар тээгээд орж ирж бгаа юм уу ?Цаад талын хилийн хяналт гэж юм байдаг биз дээ
2020-06-18
Жинхэнэ адгийн шаар гэж ийм амьтад байдаг юм даа
2020-06-18
zochin:
gadnii humuusiig haldvart ru avchirdag ni yaj bgaan butsaagaad hil gargaad yavuulj boldoggui yumuu gadnaas ireh 4 mongol hunii zaig ezelj bga bizdee
2020-06-18
Жинхэнэ адгийн шаар гэж ийм амьтад байдаг юм даа
зочин:
Наад жолооч нараа хилээр оруулахдаа шинжилгээг авч оруулал даа.
2020-06-18
mongol:
gadnii jolooch oo hiliin tsaana uldeegeed mongol jolooch nar avch bolohgui yu. tarhalt mash ihtei ornii jolooch nariig avch olon honog emchleh hereg bna uu, zardal ni haanaas tulogdoh vee
2020-06-18
Ld:
Uliigee hiij virus chireed irdeg gahainuud ve? 4 iin 4-uulee shuu. Arai bas avgainuud ni hamt yvaa ym bish baigaa daa. Tiim bolh hed honogiin daraa 4 hun nemegdeh ym shiv dee lalar gej. MGL chuudiig doromjilj bndaa. Hileer orj ireheesee omno shinjilgee ogdoggui ym uu oorsdiinhiigee bolohoor shinjilgee hiilge bichig sachigaa uzuul gedeg gee biz dee. Ylgavarlan gaduurhah gegch ni bolj baigaa ymuu haashaa ym? Ene tor zasag chini?????
2020-06-18
erguu:
erguu malnuudaa naad virusuudee orosruu n butsaa
2020-06-18