“National cashmere silk” ХХК-аас хандив өргөв
2020-06-18

 

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад зориулж “National cashmere silk” ХХК-аас хандив өргөлөө.

 

Ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлээд 21 жил болж байгаа тус компаниас 5 сая төгрөгийн өртөг бүхий 167 ширхэг бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн юм.

 

Энэ үеэр эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажилладаг нийт алба хаагчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин