Д.Нямхүү: Долоон хүнд коронавирус илэрч, долоон хүн эдгэрлээ
2020-06-22

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.22/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ.  9 сая 31 мянган   хүн халдвар авч,  469 мянган хүн нас баржээ.  Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл  122 мянгаар, нас баралт 3 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.

 

Манай улсад ажиглалтанд 2 хүн орж, 6 хүн ажиглалтаас  гарч  гэрийн ажиглалт руу шилжлээ.  Ажиглалтад нийт 2183 хүн байна. 1-5 насын 115 хүүхэд, 46 жирэмэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 277  хүн байгаа.  Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 6000 гаруй зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй. 119 дугаарын утсанд  120 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 3  дуудлага ирсэн.

 

 

АНУ-д 32400 гаруй шинэ тохиолдол, 560 нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 17400 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдэж, тус улсын нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр  1 сая 85 мянга  гаруйд хүрээд байна.  Харин нийт нас баралт 50600 гаруй болжээ.  

 

БНСУ-д 17 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. БНХАУ-д 18 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн бол  7 гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол,  11 дотоодын халдвар байна.

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид  нийт 359 хүнд шинжилгээ хийлээ. 352 хүний шинжилгээнд  коронавирус илрээгүй. Харин долоон  хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр иргэд нь  Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээ,  Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хоёр хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн иргэд 6, 11, 12, 29, 38, 39, 63 насны хүмүүс байна. Сайн мэдээ долоон хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ.  

 

Манай нийт батлагдсан тохиолдол 213,  эдгэрсэн тохиолдол  153 боллоо. Харин эмчилгээнд 60 хүн байна. биеийн байдал хөнгөн 53, хүндэвтэр 7иргэн байна.

 

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин
Бие даагчид УИХ-д сонгогдоод юу хийх вэ. Улс төр, ялангуяа төрийн эрх гэдэг бол багийн тоглолт байдгийг сонгогчид мэдэх болсон. Бие даагчид бол үймүүлж, самарч дундаас нь хожоо гаргахыг л хичээдэг. Хожоо гаргалаа гэхэд тэр нь улс орны хөгжлийг дэмжихэд бус харин аль нэг намын нөмөр, нөлөөнд ороход л чиглэдэг гэдгийг ард түмэн мэдэх хэрэгтэй. Гүндалай,Баасанхүү, Уянга, Болорчулуун, Даваасүрэн,Жавхлан гээд олон хүний жишээ үүнийг баталж байна. Улс төр гэдэг багийн тоглолт. Хэн багаа сайн удирдаж чиглүүлнэ түүнийг дагаад улс орны баримтлах хөгжлийн бодлого оновчтой байдаг.Ерөөс улс төр гэдэг эгнээгээр явдаг зүйл. Залуу, дунд, ахмад үеийнхэн гар гараасаа барилцаж, нэгдэж нягт хамтарч ажиллаж байж амжилтанд хүрдэг. Энэ эвсэл гэсэн амбицтай бие даагч залуусын хогийн сав цуглуулга 2016 оны сонгуулийн өмнө алаагүй баавгайн арьсыг хувааж албан тушаалаа булаацалдан мөнгө зоосоор зарж шившгээ хутгасан. 2020 онд өөрчлөгдсөн гэж бодохгүй байна. Өлөн царайлсан юмнууд төр барилцах байтугай улс төрийн намаа ч товхинуулж чадахгүй байгаа. Нам дотроо ч багтаж чадахгүй юмнууд төрийг яаж тохинуулах вэ.2020-24 онд Монгол оронд эдийн засгийн хөгжил маш их бэрхшээлтэй тулгарна, хямралыг давж гарах хэрэгтэй, улс төрийн тогтвортой байдал хэрэгтэй. Өлөн нохдын зодоон хэрэггүй. Жонхуу Ерөнхийлөгч дээр жонхуу УИХ-тай болвол цар тахлын хямралыг яагаад ч давж чадахгүй
2020-06-22
Зочин:
Энэ мэдээ хэнд хэрэгтэй юм бэ. Гудмаар дүүрэн шүлсээ үсэргэсэн маскгүй хүмүүс, бөөн эрсдэл үүсгэж байхад хэн тоож байгаа юм бэ. ийм гамшигийн түвшин гэж юу байдгийн
2020-06-22