Засгийн газар хуралдана
2020-06-23

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10 цагаас эхэлнэ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгийн санаачлан боловсруулсан “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-д Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, “Үндэсний геологийн алба байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах эрх олгох тухай  Засгийн газрын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.    

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгийн санаачлан боловсруулсан “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-д Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

Ц.НЯМДОРЖ

2.    

“Үндэсний геологийн алба байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл*

Д.СУМЪЯАБАЗАР

3.    

“Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Засгийн газрын 2019 оны 361 дүгээр тогтоолоор баталсан Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол тогтоох тухай/*

Д.СУМЪЯАБАЗАР

4.    

Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах эрх олгох тухай  Засгийн газрын тогтоолын төсөл*

Д.СУМЪЯАБАЗАР

  5.

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

 

Танилцуулах асуудал

 

 6.

Монгол Улсын Шадар сайдын орон нутагт ажилласан дүнгийн талаар /Дорноговь, Өмнөговь аймаг/

Ө.ЭНХТҮВШИН

 7.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар

Д.СУМЪЯАБАЗАР

Shuud.mn
Сонин хачин
Яг үнэн ккк.
2020-06-23
zochin:
Margaash uls turuus zailuulagdah gej baij yun tusul ve. Hurdhan sandlaasaa hovhorch shudarga humuust suudlaa tavij ugtsguu.
2020-06-23
Яг үнэн ккк.