Д.Нямхүү: Гурван оюутанд коронавирус илэрч, нэг оюутан эдгэрч гарлаа
2020-06-26

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.26/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ.  9 сая 679 мянган   хүн халдвар авч,  488 мянган хүн нас баржээ.  Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл  150 мянгаар, нас баралт 4 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.

 

Манай улсад ажиглалтад 126 хүн шинээр орж,  17 хүн ажиглалтаас  гарч  гэрийн ажиглалт руу шилжлээ.  Ажиглалтад нийт 2566 хүн байгаа бөгөөд  1-5 насын 130 хүүхэд, 53 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 243  хүн байна.  Улсын хэмжээнд 5002 хүн гэрийн ажиглалтад орсноос өнөөдрийн байдлаар 602 хүн байгаа. 119 дугаарын утсанд  164 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 4  дуудлага ирсэн.

 

АНУ-д 37600 гаруй шинэ тохиолдол, 692 нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 39400 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдэж, тус улсын нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр  1 сая 228 мянга  гаруйд хүрээд байна.  Харин нийт нас баралт 54900  гаруй болжээ.  

 

БНСУ-д 39 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ.   БНХАУ-д 13 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн бол  2 гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол,  11 дотоодын халдвар байна.

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид  нийт 171 хүнд шинжилгээ хийлээ. 168 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр иргэд нь энэ сарын 25-нд Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 22-23 насны хоёр эрэгтэй, нэг эмэгтэй оюутан байгаа. Алтанбулагаар боомтоор орж ирсэн 26 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд короавирус илрээгүй. Сайн мэдээ нэг  хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ.  Энэ иргэн нь 19 настай  цэргийн сургууийн  оюутан байна.

 

Манай нийт батлагдсан тохиолдол 219  эдгэрсэн тохиолдол  170 боллоо. Харин эмчилгээнд 49  хүн байна. биеийн байдал хөнгөн 42, хүндэвтэр 7 иргэн байна.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Орос Америк Европоос аюулт тахал ахиж бүү зөө. Харин ирж буй хүмүүс нь мундаг хариуцлагатай байгаа Азийн орнууд, Австралиас өндөр ухамсартай иргэдээ татаж ав. Тэд хэлэх үггүй мундаг бна
2020-06-27