Д.Нямхүү: 308 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа
2020-06-28

 

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.28/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ.  10 сая 69 мянган   хүн халдвар авч,  500 мянган хүн нас баржээ.  Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл  171 мянгаар, нас баралт 4 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна.

 

Манай улсад ажиглалтанд 7 хүн шинээр орж, 3 хүн ажиглалтаас  гарч  гэрийн ажиглалт руу шилжлээ. Өнөөдрийн байдлаар  ажиглах байранд 2636  иргэн байна. Тусгаарлах байранд 1-5 насны 131 хүүхэд, 54 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй  34 иргэн байгаа. Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 6000 гаруй  зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй. 119 дугаарын утсанд  136 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 1 дуудлага ирсэн.

 

АНУ-д 44600 гаруй шинэ тохиолдол, 651 нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 38600 гаруй шинэ тохиолдол, 1109 нас баралт  нэмж бүртгэгдсэн  байна.  Тус улсын нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр  1 сая 313 000  гаруйд хүрээд байна.  Харин  нас баралт өссөн дүнгээр 57 мянга гаруй болжээ. БНСУ-д 62 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. БНХАУ-д 17  шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ.  Тэдгээрийн 14 дотоодын  халдвар, 3 гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдвар байна. Япон улсад 89 шинэ тохиолдол шинээр бүртгэгдсэн.

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 308 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.  Үүнд  ажиглалтын байранд тусгаарлагдаж байсан 262 хүний давтан шинжилгээ, Ажиглах байранд тусгаарлагдаж байсан есөн хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван  хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 34 авто тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй.

 

Манай нийт батлагдсан тохиолдол 219,  эдгэрсэн тохиолдол  175 боллоо. Харин эмчилгээнд 44 хүн байна. Биеийн байдал хөнгөн 35, хүндэвтэр 9 иргэн байна.

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин