Үзэгчтэй спорт эргэн ирэх боллоо
2020-06-29

 

 

Японы спортын уралдаан тэмцээнүүдэд үзэгчид ирэхийг удахгүй зөвшөөрөх гэж байна. Тус улсад жил гаруйхны дараагаар “Токио-2020” олимп, паралимпийг зохион байгуулах гэж байгаа юм. Японы бейсболын холбооны удирдлагууд долдугаар сарын 10-наас үзэгчидтэйгээр тоглох болсноо зарлав.

 

Харин зургадугаар сарын 19-нд эхлэх учиртай байсан лигийн тоглолтыг “covid-19”-өөс түр хойшлуулан долдугаар сарын 4-нд нээх гэж байна. Ердөө ганц тойргийг үзэгчгүйгээр явуулах ажээ. Үзэгчтэй тоглолтуудад Засгийн газраас зөвлөсний дагуу суудлын тал хагаст буюу “5000 үзэгч, эсвэл суудлын 50 хувь” гэсэн дүрмийг мөрдөх юм байна. Түүнчлэн хөлбөмбөг, регби зэрэг бусад лигийн тэмцээнд Засгийн газраас зөвлөсөн хязгаарлалтыг дагаж мөрдөна.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин