Хөлбөмбөгийн шинэ улирал хөшгөө нээнэ
2020-07-01

 

240 өдрийн дараагаар Монголын хөлбөмбөг эргэн ирж байна. Өнөөдөр буюу долдугаар сарын 1-нд дараах хоёр тоглолт МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах юм. Эхлээд 14:00 цагаас Үндэсний дээд лигийн энэ улирлыг нээж SP Falcons – Дэрэн клубүүд тоглох бол 18:00 цагаас МХБХ-ны Супер цомын финалд Улаанбаатар Сити – Эрчим баг тоглоно. Улсын онцгой комиссоос өгсөн зөвшөөрлийн дагуу МХБХ-ны Үндэсний дээд лиг, Үндэсний нэгдүгээр лиг болон Футзалын дээд лиг долдугаар сард эхлэхээр болсон билээ.

 

 

Харин "Эмэгтэйчүүдийн лиг" болон "Сонирхогчдын цом" зэрэг бусад насанд хүрэгчдийн тэмцээнүүдийг цар тахлын хорио сулрахаар УОК-оос зохих зөвшөөрлийн дагуу явуулахаар төлөвлөжээ. Долдугаар сард болох Үндэсний дээд лигийн тоглолты хуваарийг та бүхэнд толилуулья.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин