У.Хүрэлсүх: Хариуцлагыг хамтдаа хүлээнэ
2020-07-06

19:30 цаг:

 

УИХ-ын Анхдугаар чуулганаар Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдын Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцээд олонхи нь “Хэлэлцэх нь зүйтэй” гэж дэмжлээ. Мөн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

 

 

17:50 цаг: 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэж байна. 

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 

 

-Засгийн газар хөгжлийн асуудлаар ямар ажил хийх вэ? Улсын өр 30 тэрбум байгаа?

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

 

-ЗГХЭГ гол асуудлуудаа авч  явж байсан юм билээ. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг ЗГХЭГ-ын хажууд авя байгаа. Дубайн гэрээг ЗГХЭГ хариуцна. Бид  цаашдаа ч шалгаж, тэмцэнэ. Тиймээс Улсын Ерөнхий сайдын хувьд ЗГХЭГ дээр гол бодлогоо авчирч байгаа. Ямар ч Засгийн газар, Ерөнхий сайд улсын өрийг бүрэн дарна гэж хэлж чадахгүй. Бид аль болох хөнгөлөлттэй бонд, хөрөнгө босгох талаар хийнэ. Бидний зовлон бол бидний л зовлон. Парламентад  байгаа бүх хүний зовлон. Өр  ширний асуудал хүнд байгаа. Эдийн засгийн хувьд маш хүнд дөрвөн жил. Эдийн засаг хөл дээрээ сөхөрсөн гэж харах хэрэгтэй. Том төсөл хөтөлбөрүүдийг шуурхай явуулах ёстой. Хариуцлагыг бүгдээрээ үүрнэ шүү. Битгий улс төр хийгээрэй. Хэн ч улс төр хийж чадна. 

 

 

Засгийн газарт бүтцийн өөрчлөлт оруулахгүй, тогтвортой байлгана

 

17:15  цаг: 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 

 

-Эдийн засгийн хөгжлийн яамыг шинээр байгуулахаар хуульд туссан, Ерөнхийлөгч санал болгосон нь зөв. Яагаад туссангүй вэ. Эдийн засгийн хөгжлийн асуудлыг Сангийн сайд өөрөөсөө түлхдэг. Зам тээврийн сайд авч явж амжихгүй. Жижиг, дунд үйлдвэрлэлийн агентлаг хаачсан бэ?

 

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга н.Ганбат:

 

-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт Жижиг, дунд үйлдвэрлэлийн агентлагийгг оруулсан. Эдийн засгийн яамны чиг үүргийг урт хугацааны хөгжлийн төсөл хөтөлбөртэй холбоотойгоор ЗГХЭГ-ын эрхлэх асуудлын хүрээнд тавьж байгаа. 

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 

 

-Засгийн газрын үйл ажиллагаанд янз бүрийн бүтцийн өөрчлөлт оруулахгүй тогтвортой байлгана. Нэг яам байгуулах гэж сандал ширээ, албан тоот үйлдээд бөөн ажил болж, улсын ажл ард орхигддог. Тиймээс улсын сайдын хувьд тогтвортой, аль болох хөдөлгөөн бага байя гж бодож байна. Бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн ажил тогтворгүй болдог, төрийн албан хаагч цомхотголд ордог. 

 

 

Засгийн газар 14 яам, 17 сайдтай байна

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ танилцуулав.  Засгийн газар ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай ажиллана.

 

 

Ерөнхий чиг үүргийн яамд нь Байгаль орчин, аялал жуулчлалын, Батлан хамгаалахын, Гадаад харилцааны, Сангийн, Хууль зүй, дотоод хэргийн, Хөдөлмөр, нийгмийн хамгаалын яам байна.

 

Харин Барилга, хот байгуулалтын, Боловсрол, шинжлэх ухааны, Зам, тээврийн хөгжлийн, Соёлын, Уул уурхай, хүнд үйлдвэрийн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн яамд чиглэлийн яамд хамаарах бөгөөд Ерөнхий сайд, Шадар сайд, Засийн газрын Хэрэг эрхлэх газрын гээд нийт 17 сайд Засгийн газрын бүрэлдэхүүнд багтахаар байна.

 

Засгийн газрын тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 байх гэнэ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд өөрчлөлт оруулж, Соёлын яамыг тусад нь байгуулж, Биеийн тамир, спортын хороог байгуулж байгаа юм байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн гэдгээ тодотгосон юм. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэн, хэлэлцэхийг дэмжлээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
нанн:
Хариуцлагыг чи болон танай нам л хүлээнэ ш дэн. Юу хуцаад байгаа юм бэ
2020-07-07
Дэд сайд гэж хэрэггүй албан тушаал бх нь уу
2020-07-07
haha:
tom salaavch ugluuduu
2020-07-07
Ганбаатарыг дэмжиж байна! Улсаа сөхрүүлснээ хүлээж хариуцлагаа үүрээ, битгий нялзаа, чи л нилээн олон жил удирдаа биз дээ?
2020-07-07
Зөв. УИХ хариуцлага хүлээх ёстой. Ганц ерөнхий сайд биш
2020-07-06
Би гээд байсан гар чинь бид хамтдаа хариуцлага хүлээнэ гэчихсэн чааж бна
2020-07-06
Зөв. УИХ хариуцлага хүлээх ёстой. Ганц ерөнхий сайд биш