Бэлэн байдлын зэргийг долдугаар сар дуустал мөрдөнө
2020-07-10

 

Шинээр эмхлэн байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар 2020 оны 7 дугаар сарын 10-ны баасан гариг  анхдугаар хуралдаанаа хийж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

 

Улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа.

 

ДЭМБ-ын мэдээллээр 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар коронавируст халдварын цар тахал дэлхийн 216 улс, нутаг дэвсгэрийг хамран нийт 12 сая хүн халдвар авч, 550 мянга орчим хүн нас бараад байна. Иймд дэлхийн 40 гаруй улс онц байдал зарлаж, 22 улс хөл хорио тогтоон, 109 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, хөл хорио тогтоох, хилээ хаах хугацаагаа сунгаж байна.

 

Хэдийгээр зарим улсад халдварын нөхцөл байдал тогтворжиж, Европын зарим улс хөл хориогоо цуцалж, бэлэн байдлын зэргээ бууруулж байгаа ч БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсад халдварын тохиолдол дахин нэмэгдэж, халдварын тархалтын хоёрдугаар давалгаа болж байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэж байгаа тул дотооддоо хөл хорио тогтоох, хилээ хаах хугацаагаа сунгажээ.

 

Монгол Улсын хувьд уг өвчний 227 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж бүртгэгдснээс 195 нь эмчлэгдэж, 32 хүн эмчлүүлж, 3077 хүн тусгаарлалтад байна. Батлагдсан тохиолдлын 84 хувь нь ОХУ-д сурч, амьдарч байсан иргэдээс илэрчээ. БНХАУ-д тархалт буурахгүй, хоёрдахь үеийн давалгаа эхэлснийг зарлаад байгаа юм.

 

Иймд хөрш орнуудын нөхцөл байдал болон гадаад дахь иргэдээ татан авч байгаатай холбогдуулан дээрхи эрсдлүүдийг тооцон гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгахаар шийдвэрлэлээ.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Zov shiidver bnaa hilee neehgui baih ni zov
2020-07-10
Зочин:
Хүн гээч зөвхөн хувиа их хичээдэг тэр хилээ нээх хэрэгтэй гэж турхираад байгаа хүмүүсийг шалгах хэрэгтэй төр засаг нь хайхрамжгүй тайвширсан байдлаас болж буруу шийдвэр гаргаснаас болж дахилт тархалт ихсэж байгаа бас нэг зүйлийг харьцуулж бодох хэрэгтэй манайх хэдэн хүн амтай билээ гээд
2020-07-10
13-r Zuunii naadmaa bolison ni deer dee
2020-07-10
Ган үзэгтэн:
Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг дээ. Тиймээс бидэнд өвчин тохиолдохгүй гээд назгаараад байж болохгүй. Тиймээс хүн бүр дор бүрнээ хувийн ариун цэврээ сахиж улс орон даяараа өндөржүүлсэн бэлэн байдалд байх хэрэгтэй. Тун зөв шийдвэр. Шинэ засгийн газар маань шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч сайн ажиллаж байна. Ажилд нь амжилт хүсье
2020-07-10
zochin0420:
zuv zuv, ingej l corona virusees seremjilj chadaj bga yum
2020-07-10
zochin1:
Бид дотооддоо алдаагүй байгаа ганц улс орон ажлын амжилт хүсье.
2020-07-10
Irgennn:
Vneheer zow shiidwer baina. Shadar said maani gadaadaas irgedee tataj awah ajlaa erchimjvvleerei. Ajliin amjilt hvsiy
2020-07-10
Эерэг:
Шинэ ЗГ маань мэргэжлийн гишүүдээр багаа бүрдүүлж чаджээ. Цаг үедээ тохирсон шаардлагийг тогтоогоод биелүүлээд явбал ард иргэд гэлтгүй бусад зүйлсийн эрх ашиг Аюулгүй байдлыг хангах урьдчилан сэргийлэх нь чухал
2020-07-10
зочны индэр:
Зөв шүү.Бид хорио цээрээ сайн баримтлах хэрэгтэй.
2020-07-10
123zochin:
Tsar tahal duusah boloogui bid taivshirch bolohgui. ediin zasagt hundrel uchruulj bgaa ch dotroo aldahguin tuld ingj shgiidverleh n zuv bolov uu.
2020-07-10
Зочин:
Өндөржүүлсэн бэлэн байдал магадгүй мөнхөд байх шаардлагатай болох байх даа тэр муу ёрын ДЭМБ нь дэлхий дахиж хэзээ ч хуучин байдалдаа эргэж орохгүй гээд л
2020-07-10