ВИДЕО: Афганистанаас ирсэн 18 хүнд илэрлээ
2020-07-15

 

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн үед дэлхий дахинд коронавирусийн халдвар авсан шинэ тохиолдол байнга нэмэгдэж байгаа учир сонор сэрэмжээ алдахгүй, амны хаалтаа зайлшгүй зүүж байхыг ЭМЯ-наас уриаллаа. 

 

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:

 

-Тусгай үүргийн онгоцоор ирсэн 42 хүний 5-ынх нь биеийн байдал хүнд байна. Амны хаалтны хүрэлцээ бага байвал даавуун амны хаалт хийн зүүхийг зөвлөж байна. Өөрөө халдвар авахаас сэргийлэхээс гадна бусдад халдвар тараахгүй байх ач холбогдолтой.

 

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

 

-АНУ-д өчигдөр 58 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэн нийт халдвартай хүмүүсийн тоо 3,335 сая гаруй боллоо. Харин 351 нас баралт болж өмнөх өдрүүдийг бодоход буурчээ. Бразилд 1,9 сая хүн халдвар авсны 1,2 нь эдгэрчээ. БНСУ-д 39 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Тус улсад гадаадаас зөөвөрлөгдөн ирэх нь ихсэж байгаа учир эрсдэл өндөртэй улсаас зорчих бол шинжилгээний бичиг шаардаж байгаа аж. 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-2020 оны 01.08-наас хойш 13310 хүнд шинжилгээ хийснээс коронавирусийн 261 тохиолдол байгаа ба одоогоор 207-г нь эмчлээд байна. 3-5-р сард өвчилсөн 193 хүн бүрэн эдгэрч, 6-7-р сард өвчилсөн хүмүүс буюу 54 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа бол, 39 нь дараагийн хяналтын шатанд буюу сувилалд, 55 хүн гэрийн 14 хоногийн тусгаарлалтад, 109 хүн хяналт тандалт дуусаад чөлөөтэй болсон. 6-80 насны хүмүүс халдварт өртсөн. Давхардсан тоогоор 29 мянга гаруй хүнд тандалт судалгааг хийжээ.

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

2020 оны долоодугаар сарын 14-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лаборатор, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 408 хүний коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд 390 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Афганистанаас ирсэн зэвсэгт хүчний дайчдаас 18 хүнд илэрлээ. Афганистанаас ирсэн дайчдад халдвар судлалын заалтаар давтан шинжилгээг дахин хийх болно. Урьд нь цэргийн сургуулийн оюутнууд олноороо өвдсөн. Вирус ямар хэлбэрээр тарж байгааг бэлхнээ мэдэж байгаа байх. Цэргийн хүмүүсийг казармад бөөнд нь байрлуулж, цэргийн журмаар жагсаадаг учир халдвар авах эрсдэл өндөр байгаа юм. 

 

Мөн гурван хүн эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Тодруулбал, 20 настай эрэгтэй 61 хоног, 18 настай эрэгтэй 52 хоног, 18 эмэгтэй 40 хоног тус тус эмчлэгдэж гарлаа. Ингээд Монголд нийт 261 хүний халдвар авсны 207 нь эдгэрч, одоо 54 хүний биеийн байдал тогтвортой байна. 

Shuud.mn
Сонин хачин
haha:
Neejee yarisnaa davtaj tsag urekhee bolioo!
2020-07-16
АНУ:
Одоо энэ балай Нямхүү тэргүүтэй бүлэг улсыг зайлуулаад чадалтай,мэдлэгтэй боловсон хүчнээ тавиачээ! Шинэ сайдаа! Хаалгаа хаагаад бид яагаад ч чаддахгүй! Дэлхийн улс орнуудтай хамтарч ажиллаж ‘шинэ нөхцөлөөр’хилээ нээхгүй бол эх орон элгээр хэвтлээ! Баттулгаа, Хүрэлсүхээ!!!
2020-07-16
Нямхүү гуай одоо хааяа хальтирч бүлтэрдэгээ болиорой. ДОХ-ын үеийн дархлаа, хүний дархлаа, архи уугаад шартсаны дараах дархлаа гээд сэдвээсээ хадуураад солиороод байна шүү. Хазаараа тат. Тэр цэрэг жагсдаг, казармд байхгүй тэгээд байлгах гэсэн юм бэ. Яг юу гэх гээд элийрээд байгааг чинь ойлгохгүй байна шүү. Архины дилеритэй болсон юм уу эсвэл зөнөг залгаад ч байгаа юм уу. Товч тодорхой түс тас хэлж бай. Энэ олон авгай нар ингэж мэдээлэх ямар хэрэг байна вэ? 2 хүн байхад хангалттай бус уу? Амбасэлмаа гуай тэртээ тэргүй ХӨСҮТ-ээс ирж байгаа тул та 2-ын мэдээ нэгтгэмээр байна. Янжмаагийн мэдээг Нарангэрэлтэй нэгтгэх эсвэл ДЭМБ-ийн төлөөлөгч нь хэлэх ёстой ч юм уу... Нарангэрэл нь их нуршуу, урьд ярьсан нэг юмаа хэт их давтах юм. Хайран цаг.
2020-07-15