Б.Амгаланбаяр: Тарваган тахал коронавирус шиг халдварлах эрсдэлтэй
2020-07-16

 

ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаяр: 

 

-Манай улсын хэмжээнд тарваган тахал өвчин 17 аймгийн 137 сумын нутагт байгалийн голомт үүссэн байна. Өөрөөр хэлбэл тарвага болон бусад мэрэгч амьтдын дунд  халдварлалт өндөр байдаг. Тарваган тахлын голомттой аймгуудад эрсдэл маш өндөр байгаа. Манай улсад төдийгүй олон улсад, ОХУ, Казахстан, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хил залгаа бүсүүдэд тарваган тахлын өвчлөл тасралтгүй бүртгэгдэж байна. Энэ жил ӨМӨЗО-ны Баяннуур аймагт тарваган тахлын нэг тохиолдол бүртгэгдсэн. Үүнийг мэргэжлийн байгууллагын гэрээнд хил дамжин халдварлах эрсдэлтэй халдварт өвчний тоонд  оруулж, гэрээний дагуу тухай бүрт нь мэдээлж явдаг.

 

Манай улсад өнөөдрийн /2020.07.16/ байдлаар тарваган тахлын сэжигтэй таван дуудлага ирсэн байна. Үүнээс гурван тохиолдол нь шинжилгээгээр батлагдсан. Үүний  хоёр тохиолдол нь Ховд аймгийн Жаргалант, Цэцэг сумдад эмчлэгдэж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдээр буюу долдугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарваган тахал өвчний  сэжигтэй шинж тэмдэг илэрч, нас барсан тохиолдол бүртгэгдсэн. Шинжилгээгээр тухайн тохиолдол тарваган тахал өвчний улмаас нас барсан нь батлагдсан. Үүнтэй холбоотой тухайн өвчлөл гарсан сумдад  хорио цээрийн дэглэм  тогтоож, мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллаж байна.

 

Говь-Алтай аймагт бүртгэгдсэн тохиолдлын нэгдүгээр хавьтал 15, хоёрдугаар хавьтал 11 хүн байгаа. Бид долдугаар сарын 12-ны өдөр хавьталуудыг тусгаарлаж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан. Тарвага  агнах нь өндөр эрсдэл дагуулж байгаа. Мөн  тарвага агнах нь хууль бус ажиллагаа. Гэтэл иргэд долоо, наймдугаар саруудад тарвага агнаж болно гэж ойлгож байна. Жилийн дөрвөн улиралд тарвага агнах хориотой. Мөн баяр наадмын амралтын өдрүүдээр иргэд аялалд явахдаа тарвага худалдаж авах, хүнсэнд хэрэглэх, тэдгээрийг өөрийн цахим хаягтаа байршуулах, ялангуяа олон дагагчтай олны танил хүмүүс буруу үлгэр дуурайлал үзүүлж байна. Энэ бол өөрийн болоод хайртай бүхнийхээ амь нас, эрүүл мэндээр дэнчин тавьж байгаа хэрэг. Тарваган тахал халдварлавал коронавирус шиг нийгэм халдварт өвчний дарамтад орох эрсдэлтэй. 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Gandhi ornuudad mongoliin tahaliin tuhai ichmeer medeelj baina aij baina naad tarvaga idehee boliochee gainuud chin, ayultai haldvartai geed l nyd oroi deeree garchihsan l gadniihan medeelj baina , Mongoliin ner baihgui ee.....
2020-07-17
irgen:
Gandhi ornuudad mongoliin tahaliin tuhai ichmeer medeelj baina aij baina naad tarvaga idehee boliochee gainuud chin, ayultai haldvartai geed l nyd oroi deeree garchihsan l gadniihan medeelj baina , Mongoliin ner baihgui ee.....
2020-07-17
Нэргүй:
Тээврийн товчоо, тухайлбал 22-ын товчоогоор машинуудыг ямар ч хяналт шалгалтгүй нэвтрүүлж байна. Тахалтай тарвага аваад орж ирэх боломжийг 100% нээж өгч байгаа юм уу?
2020-07-17
Түүхий мах янзлахдаа гараар биш чимхүүр рэзин бээлий ашигла
2020-07-16