Д.Нямхүү: Афганистанаас ирсэн 25 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2020-07-18

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.18/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 14 сая 123 мянган  хүн халдвар авч,  596  мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 237 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна.

 

Манай улсад  ажиглалтаас 61 хүн гарч  гэрийн ажиглалт руу шилжсэн бол 2 хүн шинээр ажиглалтад  орлоо.  Ажиглалтад нийт 2843 хүн байна. 1-5 насын 191 хүүхэд, 109 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 327 хүн байгаа. 119 дугаарын утсанд 120 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд хоёр дуудлага ирсэн.

 

АНУ-д  72000 гаруй шинэ тохиолдол,  926 нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 34100 гаруй шинэ тохиолдол, 1163 нас баралт нэмж бүртгэгдлээ. Тус улсын  нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр 2 сая 46 мянга гаруй болжээ.  БНЭУ-д 34900 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ.  Тус улсын нийт батлагдсан тохиолдол 1 сая 3 мянгад хүрлээ.

 

БНСУ-д  39 шинэ тохиолдол, нэг нас баралт  нэмж бүртгэгджээ. Япон улсад  583 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. БНХАУ-д  22 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ.

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори,  ЗӨСҮТ-ийн лаборатори,  Дархан-Уул аймгийн лабораторид  нийт 555 хүнд шинжилгээ хийлээ.  Үүнээс  530 хүний шинжилгээнд  коронавирус илрээгүй. Харин  25 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн иргэд  нь Афганистанаас ирсэн зэвсэгт хүчний дайчид байна. Афганистанаас нийт 113 зэвсэгт хүчний дайчид эх орондоо ирснээс одоогоор 53 хүнд нь коронавирус илрээд байгаа. 

 

Манай нийт батлагдсан тохиолдол 287 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол  211 боллоо. Харин эмчилгээнд 76 хүн байгаа. Биеийн байдлаар үзвэл 69 хүн хөнгөн, долоон хүн хүндэвтэр байна.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Hurelsuh tseverlegee hij baij iim baij bolohgui shuu, ard tumen iim ulaim tsaim shivshig husej uuriig chine bagaar ni gargaagui l baih ter ded saidaa soli ashig sonirholiin zurchiltei, ydaj ulsdaa 2,3 jil amidraad dotor ni orood medersen humuusee taviachee gadaadad hevtej baigaad irsen mangar patsaan uhsen atsaa medhev dee yaduusiin amidraliig
2020-07-19
Harin tiimee.
2020-07-18
ЗОЧИН:
"АФГАНИСТАНД ЭНХИЙГ САХИУЛАХААР ЯВСАН 120 ЦЭРЭГ ДАЙЧИДААС 50 НЬ КОРОНА ТУСААД ЭМНЭЛЭГТ БАЙГАА, БУСАД НЬ НИСЭХ БУУДАЛ ДЭЭР НЬ ПАЛАТКАНД БАЙНА" ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ГАРААД БАЙСАН, КОРОНА ТУССААД ЭМНЭЛЭГТ ХЭВТСЭН 50 ЦЭРЭГ ИРСЭН ЮМ УУ? ТЭНД ҮЛДСЭН ЮМ УУ? ЕР НЬ ЭНЭ ХҮМҮҮСИЙГ АЛЬ 4 САРААС ХОЙШ ТАТАЖ АЮАХГҮЙ БАЙСААР БГААД Л БҮГД КОРОНА ТУСУУЛСАН ЮМ БНА Л ДАА. ТЭР ЭНХТҮВШИН ГЭДЭГ ӨВГӨНТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦООЧ??? ХҮҮГЭЭ ТУСГАЙ ҮҮРГИЙН ЭХНИЙ НИСЛЭГЭЭР АВЧИРААД ОДОО ДЭД САЙД БОЛГОСОН, ТЭГЭЭД ТЭРИЙГЭЭ МЭДЭЭГҮЙ ГЭЭД ЯРЬЖ БАЙДАГ ЭЛИЙ БАЛАЙ ӨВГӨНД ХАРИУЦЛАГА ТООЦООЧЭЭ???
2020-07-18
Harin tiimee.