УИХ-ын дарга Г.Занданшатар газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа
2020-07-21

УИХ-ын дарга Г.Занданшатар Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна. Өчигдөр (2020.07.20) Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцсан юм. Үйлдвэрийн авто болон төмөр зам баригдаж дуусжээ.  Одоо үйлдвэрийн барилга байгууламжийг бүтээн босгох ажилдаа орох аж.

 

Монгол Улс газрын тосны нөөцөөрөө дэлхийд 33-т ордог бөгөөд 332 сая тонн нөөцтэй гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Үүнийг ашиглалтын нөөц рүү шилжүүлэх, цаашид газрын тосны хайгуулыг эрчимжүүлж, олборлолтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ярьж байна.

 

Олборлолтын талбайгаас газрын тос дамжуулах хоолойн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх нь тулгамдсан зорилтын нэг болоод байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо. Түүнчлэн коронавирусийн цар тахалтай холбоотойгоор гадаадаас ирж ажиллах мэргэжилтнүүд саатсан нь бүтээн байгуулалтын ажилд саатал учруулж болзошгүй байгааг үйлдвэрийн дарга Д.Алтанцэцэг ярилаа.

 

Тус үйлдвэрийн дэд бүтцийг түшиглэн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы санаачилгаар ширэм төмрийн үйлдвэр байгуулж байгаа аж.

 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт баригдаж буй Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байна.  


УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар ажиллаж байна.

Эх сурвалж: Parliament.mn

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Үйлдвэр ч яахав. Олборлоход бэлэн Нөөц нь хаана бна? Худлаа баахан шоудаад хэрэгт унацгаав даа. Энэ 4 жилд ашиглах нөөцтэй шинэ үйлдвэр баригдахгүй бол та нар хэцүүдэнэ дээ
2020-07-25
Эрдэнэ:
Ийм том үйлдвэр тийм ч хурдан босохгүй шүү дээ. 3 жилийн дараа ашиглалтанд өгнө гэсэн шүү. Тэвчээртэй л дэмжих хэрэгтэй.
2020-07-22
Үйлдвэр гэдэг зуслангийн амбаар биш шүү дэ. Зуслангийн амбаар барьсан ч бүтэн зун хэрэгтэй, 100 айлруу 100 явна. Тэгэхлээр энэ том үйлдвэрийг одоо болтол бариагүй байна уу гэх нь ёстой тэнэг хүний асуудаг асуулт байна да, өөр юу ч гэхэв. Ямар ч байсан ажлууд нь төлөвлөгөөний дагуу явж байгаа нь сайшаалтай
2020-07-22
Зочин:
Занданшатар даргаа газрын тосны үйлдвэр яах вэ? Хийж байгаа ажил болдгоороо болно.Цаана чинь доллар, юаны ханш талийлаа. Нөгөө сайн банкирууд чинь юу хийж байнаа Юмны үнэ нэмэгдээд ард түмний амьдрал хүндэрч байна шүү
2020-07-22
zochin:
Duusah boloogui yu Buh tom ni ochood l bh yum
2020-07-21
Эрдэнэ:
Ийм том үйлдвэр тийм ч хурдан босохгүй шүү дээ. 3 жилийн дараа ашиглалтанд өгнө гэсэн шүү. Тэвчээртэй л дэмжих хэрэгтэй.