Видал цувралаа үргэлжлүүлж чадсангүй
2020-07-23

 

“Барселона” клубт тоглож буй Чилийн хөлбөмбөгч Артуро Видал энэ улиралд Испанийн Ла-лигийн 33 тоглолтод оролцоод найман гоол оруулж, хоёр дамжуулалт өгчээ.

 

Гэвч түүний баг лигтээ түрүүлж чадаагүй тул Видалын нэгэн рекорд зогслоо. Тэрбээр 2012 оноос эхлэн “Ювентус” клубт тоглон Италийн аваргаар дөрвөн жил дараалан тодорч, дараа нь “Бавари Мюнхен”-тай Германд гурвантаа түрүүлж, улмаар 2019 онд “Барселона” багийн бүрэлдэхүүнд Испанийн лигт аваргалсан юм.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин