Ш.Үнэнбат: “Урт цагаан”-ы түрээслэгчдийг Улаанбаатар хотын банк руу нүүлгэсэн
2020-07-23

 

Нийслэлийн өмч ашиглалт удирдлагын газраас мэдээлэл хийлээ. НӨАУГ-ын дарга Ш.Үнэнбат:

 

-Засаг даргын 216-р захирамжийн дагуу Урт цагаан үйлчилгээний төв үйл ажиллагаагаа зогсоож байна. Үүнтэй холбоотой НИТХ-аас уг үйлчилгээний төвийн нэгдүгээр корпусыг нийслэлийн өмчөөс хасч акталсан. Үүнийг долдугаар сарын 22-ны өдөр актлан буулгах шийдвэр гарсан. Урт цагаан төвийг түрээслэн ажил, амьдралаа залгуулдаг байсан иргэдийн ажлыг байрыг нийслэлийн өмч ашиглалтын газар Улаанбаатар хотын шилэн банкны барилгад нүүлгэлээ.

 

Шилэн банкны ам.метр талбайг 15-17 мянгаар нэг болон хоёрдугаар давхарт түрээсэлж байгаа. Оёдол, эсгүүр, засваруудаар болон худалдаа үйлчилгээгээр үйлчилнэ. Харин алт мөнгөний дархчууд галын аюултай багаж хэрэглэдэг учир тэнд оруулах боломжгүй. Гэхдээ тэдэнд өөр талбай хайж байгаа. "Урт цагаан"-ыг 40-200 мянган төгрөгөөр түрээсэлдэг байсан юм билээ.

 

Нийслэлийн өмч ашиглалтын газартай 30 өмч ашиглалтын газар гэрээ байгуулан хамтран ажилладаг. 2020 онд энэ газруудтай гэрээ байгуулаагүй цуцалсан учир энэ төв ус, цахилгаангүй байгаа. Бусад корпусыг ээлж дараалан бүгдийг нь буулгаж шинэчлэх ажлыг хийнэ. Уралдаан зарлан 28 бүтээл ирснээс иргэдийн шалгаруулсан 3 бүтээл үлдсэн. Үүнийг НИТХ-д өргөн барьж шилдэг нэг бүтээл шигшигдэн үлдэнэ. Шалгарсан бүтээлд хөрөнгө оруулалтын гэрээг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна. Мөн нийслэлийн төсвөөс нэг ч мөнгө гаргахгүйгээр хувийн хэвшилтэйгээ хамтран нээлттэй зарлан шалгаруулах ажил үргэлжилнэ. Урт цагаан нь Жуулчны гудамж нэртэй учир жуулчны төвийг бүрдүүлнэ. Жинхэнэ утгаараа жуулчны гудамж болон хөгжих ёстой. Тийм орчны төлөө бид хичээж байна. Энэ төв нурах эрсдэлтэй, ашиглалтын шаардлагыг хангахгүй болсон барилга учир үйл ажиллагааг зогсоосон. Үүнээс болж дам түрээслэгчид гомдол гаргасан.

 

 НӨАУГ-ын Орлогч дарга Д.Рэнцэнбямба:

 

-Дам түрээсэлдэг байсан 30 иргэн бидний хийж буй ажлыг хуульд нийцээгүй гэж мэдээлэл хийдэг. 2020 оны нийслэлийн Засаг даргын А216 захирамжаар Урт цагаан үйлчилгээний төвийг түр зогсоох тухай гэсэн захирамж юм. Энэ захирамжийг эс зөвшөөрч нэр бүхий 9 иргэн, аж ахуйн нэгж нэгдэн захиргааны ерөнхий шүүхэд нэхэмжлэх гаргасан. Тэр шийдвэрийг нь хүчингүй болгох тухай нэхэмжлэл байсан. Үүнд тулгуурлан шүүхээс урьдчилан хэлэлцүүлэг зохиосон. Үүнд энэ актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай байсан энэ хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 279 дугаар тогтоолоор тухайн захиргааны актыг түдгэлзүүлсэн гэж мэдээллээ.

Э.Үүрийнцолмон

 

Shuud.mn
Сонин хачин
тэнд тэгээд 30 давхар барилгыг гадас шиг шааж барих гээд улаййраад байна аа даа, Тэр алга дарам газраа зогсоол болгоо чээ, хотын төв гэж дампуу газар болоод байна
2020-07-23