Франкфуртын онгоцоор ирсэн найман хүнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ
2020-07-27
Гэрэл зургийг MPA.mn

 

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.07.27/  07:39 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан.

 

Тус нислэгээр Европоос бөгөөд жирэмсэн болон асран хамгаалагчтай 11, эрүүл мэндийн шалтгаантай 28, өндөр настан, асран хамгаалагчтай 22, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 152 иргэн, нийт 264 иргэн эх орондоо иржээ.

 

Үүнээс дөрвөн хүнийг сэжигтэй тохиолдол, тэдний хавьтал гэж үзсэн дөрөв, нийт найман хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан байна.  Иргэдийг  ХӨСҮТ, ЦТЭ, “Сүнжин Гранд”, “Би Жи” зочид буудал болон “Баянхангай” амралтын газарт 21 хоног тусгаарлажээ.

Shuud.mn
Сонин хачин