УХАА ХУДАГ уурхай ISO стандартуудаа БАТАЛГААЖУУЛЖЭЭ
2020-07-27

 

"Энержи Ресурс" компани Ухаа худаг уурхайд нэвтрүүлсэн ISO стандартуудаараа магадлан аудитад хамрагдан баталгаажуулжээ. Баталгаажуулалтыг “Монсертф” ХХК-ийн аудиторууд хийж гүйцэтгэсэн байна.

 

Монголын уул уурхайн салбарт Энержи Ресурс компани анх удаа олон улсын ISO стандартуудыг цогцоор нэвтрүүлж байсан. 2 жилийн өмнө тус компани Ухаа худаг уурхайдаа ISO стандартуудаар Менежментийн нэгдсэн тогтолцоог цогцоор нь нэвтрүүлж, баталгаажуулалтын гэрчилгээгээ Францын “Афнор” группээс авчээ.

 

Ингэснээр, Ухаа худаг уурхай болон Нүүрс баяжуулах үйлдвэрийнхээ үйл ажиллагаанд Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо OHSAS 18001:2007 гэсэн олон улсын гурван төрлийн стандартыг нэвтрүүлэн ажиллаж байгаа юм байна.  Уг стандартуудын хэрэгжилтийг тогтмол хянаж, магадлаж явах шаардлагатай байдаг. 

 

Уул уурхайн салбарын хувьд олон улсын ISO стандартууд нэвтэрснээр үйлдвэрлэлийн бүтээмж, чанар, аюулгүй байдал эрс сайжирдаг бөгөөд хариуцлагатай уул уурхай төлөвших гол ач холбогдолтой байдаг юм.

 

Энержи Ресурс компанийн ХАБ-ын менежер Б.Үүрийнтуяа:

 

-Хоёр жил тутам энэ аудит хийгддэг. Энэ удаа аудиторууд биднийг өмнөх сайжруулах саналуудыг маш сайн хэрэгжүүлсэн байна. Мөн санаачлагаараа олон зүйл хийсэн байна гэж дүгнэлээ. Бид цаашид Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын OHSAS 18001:2007 стандартаа ISO45001:2018 болгох мөн энэхүү нэгдсэн тогтолцоог төслийн бусад үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр зорьж байна”

Shuud.mn
Сонин хачин