Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэл 20 хувиар буурчээ
2020-07-27

Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор Өмнөд Солонгост 2020 оны эхний хагаст автомашин үйлдвэрлэл 20 хувиар буурчээ. Энэ нь сүүлийн 11 жилийн хугацаанд тохиож буй хамгийн бага үзүүлэлт гэж Солонгосын автомашин үйлдвэрлэлийн холбооны төлөөлөгчдөөс авсан эх сурвалжтайгаар  KBS мэдээллээ. 

 

Тус холбооноос гаргасан тайланд, энэ оны эхний хагаст 1,62 сая автомашин үйлдвэрээс гарсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19,8 хувиар бага байгаа гэнэ. Хамгийн сүүлд, дэлхий даяар санхүүгийн хямрал тохиосон 2009 онд машин үйлдвэрлэлийн хамгийн бага үзүүлэлт бүртгэгдэж байжээ. 

 

Үйлдвэр тус бүрээр авч үзвэл, GM Korea компанийн машин үйлдвэрлэл 30,9 хувь буюу 159 426 автомашин,  Ssangyong Motors  32,6 хувь буюу  48 158 нэгжээр, Renault Samsung Motors  19 хувь буюу 66 141 нэгжээр, Hyundai Motor 17 хувь буюу  742 375 нэгж, KIA Motors 18,5 хувь буюу 608 280 нэгжээр үйлдвэрлэл нь буурчээ. 

 

Түүнчлэн автомашины экспорт 33,4 хувиар буурсан ч 2002 оноос хойш тохиож буй хамгийн бага үзүүлэлтэд тооцогдож байна. Харин дотоодын зах зээл дээрх борлуулалтын хэмжээ 8022529 нэгж машинаар өсчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин