Бейсболын лигийн хоёр тоглолт хойшлов
2020-07-28

 

Өчигдөр MLB бейсболын лигийн “Майами Марлинс” багийн тоглогч, дасгалжуулагч нийлсэн есөн хүнээс “covid-19” вирус илэрчээ. Ингэснээр тус багаас нийтдээ 14 хүн (үүний 11 нь тоглогч) вирусын халдвар авсан байна.

 

Тэд шинэ улирлын тоглолтоо өчигдөр “Филаделфи Филлис” багтай хийсэн бөгөөд өнөөдөр “Балтимор Ориолес” багтай хийх байсан тоглолт нь цуцлагдлаа. Түүнчлэн “Филлис”-ийн “Нью-Иорк Янкис”-ын эсрэг тоглолтыг хойшлуулжээ. Коронавирусын цар тахлын тархалтаас сэргийлэн MLB-ийн лигийн тоглолтын тоог 60 хүртэл бууруулж, өнгөрөгч долоо хоногоос үзэгчгүйгээр эхэлсэн билээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин