НҮБ: Агаарын бохирдол COVID-19 халдвараас үүдэх нас баралтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй
2020-07-28

Агаарын бохирдол коронавирусийн халдвараас үүдэлтэй нас баралтын түвшнийг нэмэгдүүлж мэдэх гэнэ. Энэ талаар НҮБ-ын томоохон хотууд дахь амьдралд тахал хэрхэн нөлөөлөх тухай илтгэлд онцолжээ. 

 

Энэ илтгэлд өгүүлснээр, өвчлөлөөс үүдэх нас баралтын өндөр түвшин агаарын чанар муутай холбоотой байдаг гэнэ. Үүний зэрэгцээ цар тахлын үеэр агаар илүү цэвэр болсны дээр хүлэмжийн хий багассан гэдгийг илтгэлд онцолсон байна. Хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлд нэмэлт арга хэмжээ авахгүй бол өнөөгийн эерэг үр дүн түр зуурынх байна гэдгийг НҮБ-ын төлөөлөгчид цохон тэмдэглэжээ.

 

Түүнчлэн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга "ногоон бодлого" баримтлахыг дэлхий нийтэд хандан уриаллаа. Түүний өгүүлснээр олон хотод явган зорчигчдын бүс, дугуйн зам гаргасан нь агаарын чанар, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад ихээхэн нөлөө үзүүлсэн байна.

 

Энд дуулгахад, өмнө нь Испанийн экологичдийн байгууллагын мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар коронавирусийн цар тахалтай холбоотойгоор авч хэрэгжүүлсэн хөл хорионы хугацаанд Испанийн хотуудын агаар мэдэгдэхүйц цэвэршсэн байна. Шинжээчдийн мэдээлснээр 150 мянга гаруй хүн амтай хотуудад бохирдлын түвшин сүүлийн 10 жилийн үзүүлэлттэй харьцуулахад 58 хувиар буурчээ. Харин Мадрид хотын агаар дахь хорт бодисын агууламж 59 хувь, Барселонад 62 хувиар буурсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ЗГ:
Энэ өвөл амь амиа бодоорой
2021-07-30