Дарь-Эхийн замд борооны ус зайлуулагч хийнэ
2020-07-29

 

 

Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг Дарь-эхийн зам, Дүнжингаравын нүхэн гарцын замын ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх:

 

-Нийслэл Улаанбаатар хотод 2020 онд 52 км хатуу хучилттай зам барихаар төлөвлөж байгаа. Мөн 17,8 км зам засвар шинэчлэлтийн ажил хийгдэнэ. Үүний нэг нь Дарь-Эхийн 3,3 км зам. Өчигдрөөс Дарь-Эхийн замыг хаан, зам засварын ажлаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар брожур хуулах  зэрэг ажлуудаа хийж байна. Дарь-Эхийн зам борооны ус зайлуулагчгүй учир эвдрэл амархан үүсдэг. Тиймээс энд борооны ус зайлуулагчийн асуудлыг давхар шийдэх гэж байна. Цаашдаа зам байгуулахдаа борооны ус зайлуулагч, явган хүний зам, гэрэлтүүлэгтэй цогц бүтээн байгуулалттай ажиллахыг зорилго тавин  ажиллаж байгаа хэмээв.

Э. Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
анхнаасаа л ингэж хийж хэвтэхгүй мөнгө төгрөг үрсэн лүдс вэ
2020-07-29